Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр ТИКА-гийн дэд Ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улс, Турк Улсын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж, өдгөө Улаанбаатар хот БНТУ-ын Анкара, Газиендип хотуудтай Ах, дүүгийн харилцаатай гэдгийг тодотгоод, Истанбул хоттой мөн найрамдалд харилцаатай гэдгийг онцлов. Түүнчлэн байнгын дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Элчин сайдад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Улаанбаатарын хот, нийтийн аж ахуйн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж буй УБЗАА-ны үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор техникийн хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, албан ёсоор санал хүргүүлнэ” гэлээ.
ТИКА-гийн дэд Ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз энэ жил ТИКА байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жил тохиож байгааг дурдаад, ирээдүйд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Анкарагийн гудамжинд байрлах Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийг сэргээн засварлаж, сургалтын тоног төхөөрөмжүүдийг шинэчилснийг онцоллоо. Түүнчлэн мэргэжил сонголттой холбоотой төсөл хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой тул ТИКА үүнийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж буйг дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд талууд хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо.
НЗДТГ-аас ТИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар дамжуулан техникийн, санхүүгийн, соёлын болон нийгмийн чиглэлийг хамарсан хамтын ажиллагааны саналуудыг хүргүүлсэн. Мөн энэ хүрээнд ойн тогтвортой менежментийг сайжруулах, нийслэлд мод үржүүлгийн газар байгуулах, хүртээмжтэй цахим номын төсөл, Улаанбаатар чуулгын үзэгчдийн танхимыг тохижуулах зэрэг олон төсөл хэрэгжиж буй юм.
| Хотын дарга ТИКА-гийн дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |