Соёлын сайд Ч.Номин өчигдөр Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу “ТИКА”-ийн Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмазыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хот орчим, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний баазыг бий болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Мэргэн Тоньюкукийн цогцолбор дурсгалыг хадгалж хамгаалах, судалж сурталчлах ил музейн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. Соёлын яамнаас Мэргэн Тоньюкукийн музейн барилга угсралт, гадаад орчин болон музейн үзэсгэлэнгийн танхимын тохижилтын төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн, богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь соёлын биет өвийг оношлох, судлах, бэхжүүлэх, сэргээн засварлахад боловсон хүчнийг чадваржуулах, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах эрэлт хэрэгцээ, шаардлагын хүрээнд “Монгол-Туркийн хамтарсан Чулуун дурсгалыг сэргээн засварлах лаборатори” байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Судалгааны лаборатори байгуулагдсанаар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын технологийн хувьд бодитой ахиц гарч, суурь судалгаа хийх, судалгааны сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх орчин бүрдэх юм. Мөн Монгол нутаг дахь үл хөдлөх чулуун дурсгал болоод органик болон органик бус соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт дутагдаж буй олон талын нарийвчилсан суурь судалгааны орон зайг нөхөж, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт шинэ технологийн арга зүй нэвтэрч олон улсын жишигт нийцсэн судалгааны арга барилтай болоход дэмжлэг болно гэж үзэж байна.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдсан бөгөөд цаашид хоёр улсын залуучууд руу чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөрийг шинээр санаачлах тэр дундаа олон улсад үнэлэгдэж, амжилттай хэрэгжиж буй Туркийн кино урлагийн салбарын бүтээлүүдийн сайн туршлагад суурилан хамтарсан кино бүтээх асуудлаар санал солилцлоо.
Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш бүхий л салбарт нийт 770 гаруй төслийг хамтран хэрэгжүүлсэн талаар дурдаж Туркийн ард түмний өвөг дээдсийн хосгүй үнэт соёлын дурсгал Монголын нутагт байдагт өндөр ач холбогдол өгч, Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаанд соёл урлагийн салбар голлох байр суурь эзэлж байгаа гэсэн юм.
| Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг “ТИКА”-ийн Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмазыг хүлээн авч уулзлаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |