• Өнөөдөр 2025-05-16

УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гаргах эрсдэл үүсэн байсан тул АТГ-аас Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ

2022-04-25,   431

   Авлигатай Тэмцэх Газараас Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, ​​​​​АТГ нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох,  авлигын эрсдэл, шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. 
 
   Уг ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэх, 2019 онд зохион байгуулсан “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ”-ний мөрөөр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах, эрүүл мэндийн байгууллагад шинэ тутам хэрэгжиж буй эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, үр нөлөө, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний хэрэгжилттэй танилцах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллахад авлига, ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байх тул өнөөдөр Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлэв.
 
Зөвлөмжийг танилцуулах уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад  эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлсэн байна.
 
 
 
Эх сурвалж: АТГ

УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гаргах эрсдэл үүсэн байсан тул АТГ-аас Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:57:51
    Зөвлөмжөө ил тавих хэрэгтэй: Сайдаа АТГ-ын зөвлөмжийг эх хуваарь нь нийтлээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:54:24
    Хавдар Гэмтлийн эмнэлэг 2 дугаар эмнэлэг Но” той: Цэнзүүргүй хүүхэн юу болсон бэ?! Харин түүний хэлсэнээр бол Юм хиых гэж төсөлөө хүртэл хийчихсэн Хөрөнгөө оруулчихсан төслөө хэрэгжүүлэхийг шаардаж байсан энэ бол болж байна . Ийм хүнийг ТУЗ-ын дарга болгох ёстоы. Нэр хүнд хүрээлэлтэй олонд танигдсан хүмүүс эмнэлгиыг төлөөлвөл хөгжлийг авчирна таван цаасыг ч олно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:44:13
    Ашгүй дээ ингэх гээд байсан юм: Ийм том эмнэлэг , докто профессор эрдэмтэн багш нарыг удирдана гээд нэг нусгай эмч ороод ирэхээр хэн тоох вэ дээ. Цэнзүүр гэж юм байдаг даа. Ичнэ зовно гэж мэдэхгүй ёстой булай юм болсон доо. Харин ухаантай болохоороо ТУЗ дарга хүүхэн нэрээ татсан шүү Бусад нь гөлдийгөөд ширэн нүүрлээд л бхйж л байна. Яана даа яана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:29:21
    Сайдын авгай бүгдийг шийддэг: Сайд ч гэж сайд. Аргүй ш дээ ЭХО-ны эмч сайд болохоор ямар олиг байх вэ дээ. Анагаахад хамгийн муу сурлагатаы нь дүрс оношлогоо ЭХО-ны эмч болдог ш дээ. Тэгэхээр ойлгомжтой Эхоны эмч эх нялхас, хоёрдугаар эмнэлгиын дарга хийхээр яаж энэ салбар хөгжих билээ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:24:36
    Яамны газар хэлтсийн дарга нар эмнэлгийн ТУЗ даргаас зугтсан. : Энхболд сайд эрх мэдлээ хэвээр үлдээх гэж ЭМ хуульд ТУЗ даргыг томилоход сайдтай зөвшилцөнө гэж нэмэлт оруулах гэж зүтгэж байгаа нь ашиг сонирхол шүү дээ. Ийм байхад яаж бүтэх билээ дээ. Хавдар, Гэмтэл, II эмнэлэгийн ТУЗ өөрсдийн төлөөлөлөө оруулж зарим гишүүд гарсанаар дахин шалгаруулалт явагдах зэрэг зөрчил илэрсэнээр асуудал улам ээдрээтэй болсон. Одоо аймгийн эмгэлгиын ТУЗ зарлагдсан хэдий ч яамны хэлтэс газрын дарга нар ТУЗ-ын даргаас зугтаж эхэлсэн. Энэ бол зөв. Хүсээгүй тэгээд ч нэг нэр хоёр хочийг хэн зүүхийг хүсэх билээ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 18:10:56
    ЭМЯ ТУЗ ын дотоод асуудалд хутгалдсан.: Мэдээж ТУЗ-ын асуудал сөхөгдөх ёстой байсан. Сайд өөрийн төлөөлөлөө шахсанаар мөн яамны хэлтсийн даргаТУЗ-ын дарга болж улмаар сайдын шахааны гишүүд ТУЗ-ыг даргад таалагдаагзйгээс болж асуудал үүссэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188