Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.
Төр, хувийн хэвшлийн хооронд хэрхэн гүүр болох, үйлдвэрлэгч болон худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж байгаа зээлд хамрагдах боломж болон компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг зөвлөлдөв.
Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байлаа.
“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах саналтай байна” гэдгийг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.
Цар тахал болон дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр асуудалд хандах, төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо илүү хүртээмжтэй болгох шаардлага үүссэн. Тиймээс өнөөдрийн уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр боллоо.
| ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |