Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам” шинэчлэгдэн батлагдсан талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Батбаатартай ярилцлаа.
-Батлан хамгаалахын сайдын 2012 оны 150 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг бид мөрдөж ирсэн. Энэ удаа тус журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага юунд оршиж байсан гэдгээс ярилцаж эхэлье?
-“Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг шинэчлэх болсон шаардлага бол үндсэндээ 2015 онд УИХ-аар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдаж, түүнтэй уялдан өнөөг хүртэл хийгдэж буй батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл, тэдгээрт дэвшүүлсэн “Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэх” зорилт, Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан “Цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүнийг бэлтгэх”, “Цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх” зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.
Нөгөөтэйгөөр төрөл мэргэжлийн цэргийн дүрэм, зааварт өөрчлөлт орж, алба хаагчдын гүйцэтгэх үүрэг өссөн, журамд ашиглагдсан зарим нэр томьёог шинэчлэх, цэргийн сургалт бэлтгэлийн болон алба хаагчийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээний системтэй нийцүүлэх шаардлагатай болсон. Одоогоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 6-7 хувь нь л цэргийн мэргэжил эзэмшиж байгаа нь бидний өмнө дэвшигдсэн зорилтыг хангахад чамлалттай үзүүлэлт юм. Магадгүй үүнд төсвийн хүндрэл нөлөөлж болох хэдий ч цэргийн алба хаагчийг тухайн эзэмшсэн мэргэжлээрээ цэргийн мэргэжлийн зэрэг эзэмших боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн зэрэг эзэмших бие бүрэлдэхүүний тоог өсөн нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Тиймээс “Цэргийн мэргэжил олгох журам”-ыг ЗХЖШ-тай хамтран 2021 онд шинэчлэн боловсруулж батлуулсан.
-Цэргийн алба хаагчид уг журам шинэчлэгдсэнтэй холбоотой шинээр орсон өөрчлөлт, онцлог, агуулгын талаар их сонирхох байх. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Журмын зорилго нь Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ алба хаагчид цэргийн мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. 2012 онд батлагдсан “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг үндэс болгон, тус журмын 30 гаруй хувьд нь шинэчлэл хийж, 5 бүлэг, 34 хэсэг, 30 заалттай байхаар боловсруулсан. Өөрөөр хэлбэл өмнөх журмаасаа илүү тодорхой, ойлгомжтой болгож, мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
Тухайлбал, мэргэжлийн зэрэг олгох эрхийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрлийн цэргийн командлагч нар энэ журамд заасны дагуу эдлэх бөгөөд өмнөх журамд мөрдөж байсан цэргийн мэргэжлийн III, II, I зэргийн шатлалыг хэвээр оруулсан. Харин мэргэжлийн зэрэг эзэмших хугацаанд ямар нэгэн ялгавар тогтоолгүй бүгдийг тэгшитгэж дөрвөн жил буюу 48 сар байхаар журамлан, энэ хугацаандаа цэргийн алба хаагч өөрийн саналаар зэргээ ахиулах буюу хамгаалж байх зохицуулалтыг хийсэн.
Цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүнтэй болох зорилтын хүрээнд туссан нэг онцлог заалт нь тус журмын 1.7-д "Мэргэжлийн зэргийг офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч бүр эзэмших бөгөөд эзэмшсэн зэргээ дөрвөн жил буюу 48 сарын дотор бататгах үүрэг хүлээнэ” гэсэн тул мэргэжлийн зэрэг эзэмших нь цэргийн алба хаагч нэг бүрийн үүрэг болсон явдал юм.
Энэ нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч бүрд хамаатай асуудал болж, мэргэжлийн зэрэг олгох шалгалтад орох цэргийн алба хаагчдын идэвх, оролцоо сайжирна гэж харж байна. Энэ үүднээс мэргэжлийн зэргийн шалгалтыг Цэргийн мэргэжлийн зэргийн төв болон салбар комисс жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж явуулах зохицуулалтыг тусгасан.
Цэргийн мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох үйл ажиллагааны нэгдсэн удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн. Энэ утгаараа ЗХЖШ цэргийн мэргэжлийн зэрэг олгох мэргэжлийн жагсаалт, мэргэжлийн үндсэн шалгуур үзүүлэлт болон зэргийн шалгалт явуулах зааврыг тогтоож мөрдүүлэх юм.
Харин цэргийн нисгэгч, нисэхийн инженер техникийн мэргэжлийн бүрэлдэхүүнд болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын тусгай мэргэжлийн зэрэг олгох харилцааг уг журмаар зохицуулахгүй.
-Цэргийн алба хаагч ямар шаардлагуудыг хангасан тохиолдолд мэргэжлийн зэргийн шалгалтад орох боломжтой вэ?
-Үндсэн шаардлага бол цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангасан байх, цэргийн сургалт бэлтгэлээр “Сайн”-аас дээш болоод төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ “Хангалттай” болон түүнээс дээш байхаар тогтоосон.
Цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад орох эрх цэргийн сургууль, дамжаа төгссөнөөс хойш хоёр ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, цэргийн гэрээт албанд элсэж нэг ба түүнээс дээш жил алба хаасан цэргийн гэрээт алба хаагчид дээрх үндсэн шаардлагыг хангасан тохиолдолд нээлттэй. Энд нэг зүйлийг тодруулахад, өмнө нь мэргэжлийн зэрэг олгохдоо зөвхөн тухайн алба хаагчийн шалгалтын дүнг үндэслэдэг байсан бол одоо шалгалтад орох алба хаагчийн хариуцсан цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, алба, тасаг, нэгжийн хувьд сүүлийн хоёр жил ажлын хариуцлага алдаагүй, алба хаагч нь захиргааны болон сахилгын ноцтой зөрчил, дутагдал гаргаагүй байх ёстойг тооцохоор болсныг анхаарах нь зүйтэй.
Хариуцсан нэгж нь хангалтгүй дүн үзүүлсэн, алба хаагчид нь сахилгын зөрчил гаргачхаад байхад мэргэжлийн зэрэг эзэмшээд явдаг офицер, ахлагч байсныг таслан зогсоох зорилгоор энэ заалтыг оруулсан. Мэдээж үүнийг дагаад цэргийн нэгтгэл, анги, салбар, байгууллагад хууль, дүрэм, журам сайтар мөрдөгдөж, цэргийн алба хаагчдын ёс суртахуун дээшилж, албандаа хандах хандлага ч сайжирна гэж бодож байна.
Иймд дээрх шаардлагыг хангасан цэргийн алба хаагч зэргийн шалгалтад орох хүсэлтээ шууд захирах даргаараа уламжлуулан Цэргийн мэргэжлийн төв болон салбар комисст бичгээр гаргах боломжтой. Хэдэн ч мэргэжлээр зэрэг эзэмших эрх нь нээлттэй байгааг энд хэлье.
-Мэргэжлийн зэргийн төв болон салбар комиссын бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх үүргийн тухайд тодруулбал ...
-ЗХЖШ-т Цэргийн мэргэжлийн зэргийн төв комиссыг, Батлан хамгаалах яам, Төрлийн цэргийн командлал болон цэргийн нэгтгэл, анги, байгууллагад цэргийн мэргэжлийн зэргийн салбар комиссыг мэргэжлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр томилон ажиллуулна. Салбар комисс нь цэргийн мэргэжлийн III зэрэг олгох, шалгалтад орох, бататгах, хүчингүй болгох саналыг төв болон харьяа командлалын салбар комисст тавьж шийдвэрлүүлнэ. Түүнчлэн II болон I зэргийн шалгалтад орох, бататгах, хүчингүй болгох цэргийн алба хаагчийн материалыг бэлтгэж төв болон салбар комисст хүргүүлэн шийдвэрлүүлж байхаар тусгасан. Товчхондоо Цэргийн мэргэжлийн зэргийн төв комиссын саналыг үндэслэн ЗХЖШ-ын дарга цэргийн мэргэжлийн III, II, I зэргийг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрлийн цэргийн командлагч нар салбар комиссын саналыг үндэслэн III зэргийг тус тус олгох эрхтэй. Ингэхдээ цэргийн мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангаж, зэргийн шалгалтад тэнцсэн тохиолдолд мэргэжлийн зэргийг шат дараатай олгохоор заасан.
-Тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн алба хаагчдад уян хатан хандах, зарим шалгуур үзүүлэлтээс чөлөөлөх заалтуудыг тусгасан гэж сонссон?
-Тийм ээ. Энэхүү журмаар Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын уралдаан, тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлсэн алба хаагчийг цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцож болохыг зааж өгсөн. Үүнийг цэргийн мэргэжлийн комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ. Тухайн цэргийн алба хаагчийн гаргасан амжилт шалгуур хангахгүйгээс шалтгаалан комисс шалгалт өгнө гэж үзвэл шалгалтад орно гэж ойлгох ёстой.
-Мэргэжлийн зэргийг үндэслэн олгох мөнгөн урамшууллыг ч тусгаж өгсөн байх?
-Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн III зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид 5 хувь, II зэрэг эзэмшвэл 10 хувь, I зэрэгтэй бол 15 хувиар тооцож олгох нь хэвээр байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд, цэргийн мэргэжлийн зэрэг нь тухайн цэргийн алба хаагчийн нэр хүндийн нэгэн илэрхийлэл болох ёстой. Тиймээс алба хаагчид эзэмшсэн мэргэжлийн зэргийн энгэрийн тэмдгийг зөвхөн албаны хувцсан дээр зүүдэг байсан бол энэ журамд хээрийн хувцсанд ч гэсэн зүүхээр тусгасан. Мэдээж хээрийн хувцсанд хэрхэн зүүх талаарх асуудлыг ЗХЖШ холбогдох журмын хүрээнд шийдвэрлэх байх.
-Мэргэжлийн зэргийг бататгах, хүчингүй болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-Мэргэжлийн зэргийг бататгах хоёр тохиолдол бий. Үүнд, эзэмшиж буй мэргэжлийн зэргийнхээ шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцсэн эсвэл мэргэжлийн зэрэг ахиулах шалгалтад тэнцээгүй боловч өмнөх мэргэжлийн зэргийнхээ шалгуур үзүүлэлтийг хангасан байгааг бататгасанд тооцно.
Харин дараах хоёр тохиолдолд мэргэжлийн зэргийг хүчингүй болгоно. Нэгдүгээрт, заасан хугацаанд мэргэжлийн зэргээ бататгаагүй бол, хоёрдугаарт, мэргэжлийн зэрэг эзэмших хугацаа нь дуусгавар болсон бол хүчингүйд тооцно. Иймээс мэргэжлийн зэрэг нь хүчингүй болохоос урьтаж зэргээ ахиул эсвэл бататга гэж зөвлөмөөр байна. Гэхдээ мэргэжлийн зэрэг нь хүчингүй боллоо гэж санаа зовох хэрэггүй. Тодорхой хугацаанд бэлтгээд энэ журмын 4.6-д зааснаар дахин мэргэжлийн зэргийн шалгалтад орох хүсэлтээ өөрийн харьяалах комисст гаргаж болно.
Төгсгөлд нь хэлэхэд Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам шинэчлэгдсэнээр Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнээр хангах зорилтыг биелүүлэх нөхцөл бүрдэж, цэргийн сургалт бэлтгэлийн чанар дээшилж, цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлага, өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилга дээшлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар сайжирч, цалин, нийгмийн хангамж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЛЖ: Соёмбо сонин 2021.06.24. №26 (10755) дугаар хэвлэл.
| Д.БАТБААТАР: ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ЭЗЭМШИХ НЬ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НЭГ БҮРИЙН ҮҮРЭГ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |