Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бүтээлийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал бүтээж, эхний 10 номын нээлтээ өнгөрсөн пүрэв гарагт хийлээ. Энэ үеэр Эргэлт.мн мэдээллийн сайтын Хариуцлагатай редактораар ажиллаж байсан сэтгүүлч, нийтлэлч Э.Эрдэнэцэцэг "Бид-Тэд" номын зохиолчдыг төлөөлж үг хэллээ.
Тэрбээр “Би Эргэлт.мн мэдээллийн сайтад Хариуцлагатай редактораар ажиллаж байсан. Эргэлтийн тухай ярихаасаа өмнө Э.Хүрэлбаатар ах, Б.Энхмарт эгч хоёрын тухай, яаж танилцаж байснаа ярьмаар санагдлаа. Одоогоос би 10 жилийн өмнө "Өнөөдөр" сонинд дадлага хийх гэж очиж байлаа. Тэр үед Б.Энхмарт эгчтэй танилцаж байсан юм. Бичиж байгаа зүйлийнхээ сайн, мууг сонсох гэж ажлаасаа Сүхбаатарын талбай хүртэл хамт алхдаг байв. Тэр үед Э.Хүрэлбаатар ах "Өдрийн сонин"-д ажилладаг, тэр хоёр талбай дээр уулзаад цаашаа хамт алхдаг байлаа. Ийм дурсамжууд бидэнд бий.
Талийгаач П.Батхуяг багш нэг удаа “Э.Хүрэлбаатар бол хүч, Б.Энхмарт бол ухаан” гэж хэлж байсан юм. Энэ бол хамгийн оновчтой тодорхойлолт юм шиг санагддаг.
Сэтгүүл зүйгээ гэсэн сэтгэлийн үзүүрээс өнөөдрийн "Эргэлт.мн" болон энэ 10 ном бүтсэн гэдгийг хэлмээр байна. Манай Эргэлтийнхэн редакцаа өөрсдөө засаж, обойгоо наагаад, нойргүй хонож байсан өдрүүд зөндөө байлаа. Гэвч өнөөдөр зарим хүн нь хилийн чанадад, зарим нь өөр аймаг эсвэл ямар нэг ажилтай болоод энд хамт байж чадсангүй. Тэр хүмүүсийг төлөөлөөд би энд үг хэлж байна. Аливаа юмыг хийснийх нь дараа харах эсвэл хэн нэгнийг хийснийг харах амархан юм шиг санагддаг. Эргэлтийн 10 ном амархан бүтээгүй, тэр дундаас "Бид-Тэд" ном бол Эргэлт.мн сайтад ажиллаж байсан хүмүүсийн ажиллаж байх хугацаандаа бичсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилгуудаас бүтсэн ном. Эргэлтийнхнийгээ цаашид Монгол Улсын сэтгүүл зүйн түүчээ болж, илүү гэрэлтэж гялалзаарай гэж ерөөе. Тэдэнгүйгээр бид, бидэнгүйгээр тэд гэж байхгүй, төсөөлөхийн аргагүй бүгдэд нь баярлалаа" хэмээн сэтгэлийн үгээ хэлэв.
| Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Тэдэнгүйгээр бид, бидэнгүйгээр тэд гэж байхгүй |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |