• Өнөөдөр 2025-05-16

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд генералууд нэгджээ

2022-04-23,   582

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. 
    Энэхүү санаачилгыг дэмжин “Монгол Генерал” ТББ, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан тус дүүрэгт байрлах Дамбадаржайлин хийдийн дэргэд “Генералуудын төгөл” нээн мод тарих ажлыг өнөөдөр зохион байгуулжээ. 
 
    Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Д.Сандаг-Очир нар оролцсон байна. 
    Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа өнөөдрийн арга хэмжээний үеэр онцолсон юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг эрхэм хүндэт генералууд уриалсан байна.
 
 
 
 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд генералууд нэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-23 16:09:58
    Болимоор юмаа: Ямар Хойт Солонгос биш дээ, болимоор юмаа. Ёстой нөгөө бидний хүүхэд байх үеийн энхрий хайрт удирдагч л болж байгаа юм биз дээ, манай ерөнхийлөгч. Арай бишээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188