• Өнөөдөр 2025-05-16

Венец хотын Ка Фоскари их сургуультай Монгол судлалын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

2022-04-23,   248

    Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзжээ.
 
   Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг аж.
 
   Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд Монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан байна.
 

Венец хотын Ка Фоскари их сургуультай Монгол судлалын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188