• Өнөөдөр 2025-05-16

Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

2022-04-21,   1422

      Хүн төрөлхтний нас баралтын шалтгааны нэгдүгээр байранд зүрх судасны өвчлөлүүд багтдаг байна. Уг өвчинтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлүүдийн нэг бол цус өтгөрөлт (Гиперкоагуляци) билээ. Буруу хооллолт, архаг өвчин, Ковид-19 халдвар, цус өтгөрөлтийн шалтгаан олон байдаг. Тэгвэл хоол хүнсээ цус шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээр баяжуулснаар буруу хооллолтын улмаас үүссэн уг хүндрэлийг даван туулах боломжтой юм. Ингээд цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

-Турмерик-

    Уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүний нэг бол турмерик юм. Тэгвэл турмерикийн талаар хийсэн БНСУ-ын Кёнбукын үндэсний их судалгаанд тус амтлагчны үндсэн бүрэлдэхүүн болох куркумин нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэйг (уг хүндрэл үүсэхээс сэргийлж, бүлэгнэлт үүсгэдэг хүчин зүйлсийг дарангуйлдаг) тогтоожээ.
 

 -Цагаан гаа-

    Цагаан гаанд агуулагддаг хамгийн чухал бодис бол салицилат юм. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг аж. Салицилат нь цагаан гаанаас гадна авокадо, чинжүү, интоор жимсэнд агуулагддаг. 

-Чинжүү-

     Чинжүү нь цусны даралтыг бууруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, цус шингэрүүлдэг салицилатыг ихээр агуулдаг.

-Тослог ихтэй загас-

     Тослог өндөртэй загас нь зүрх болон бусад эрхтэнд ашигтай элементүүдээр баялаг. Тус бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, цус шингэрүүлж, дархлаа дэмжиж, хөгшрөлтийг удаашруулдаг ашигтай юм.
 
    Зүрх судасны ямар нэг асуудалтай хүмүүс шинэ жимс, хүнсний ногоо, 100 хувь үр тариа, тослог багатай эсвэл тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн болон эрүүл уураг хэрэглэх шаардлагатай. Мөн бууцай, ногоон өнгийн навчит ногоо, цэцэг байцаа, брюсселийн байцаа, аспарагус, хулуу, нэрс, эдамаме зэрэг K витаминаар баялаг хүнс биед тустай.

Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188