Хэл бол хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх,бусадтай мэдээлэл солилцох чухал хэрэглүүр байдаг. Улс орон бүр өөрийн үндэсний онцлогийг шингээсэн хэлтэй. Харин орчин цагт хүн бүр англи хэлийг сонирхон судлах болсон. Учир нь англи хэл дэлхий нийтийн хэлж болж, хүмүүсийн хоорондын харилцааг нэмэгдүүлэх нэгэн түлхүүр болж байна. Зөвхөн хүн хоорондын харилцаанд бус маш олон боломжийг нээж өгдөгөөрөө давуу талтай юм.
-Англи хэл сурснаар-
Англи хэл сурах шаардлага эрмэлзэлтэй төрөл бүрийн насны хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ ч хэрэгцээ шаардлагаас үндэслэн өөрсдийн ажил, аялал жуулчлал болон ирээдүйн хүсэл шаардлагад хэрэглээ болгож байна.Яагаад
-Эх хэлний мэдлэгийг хосолмол байдлаар ашиглах боломж бүрдэнэ-
Гадаад хэл сурна гэдэг нь эх хэлний мэдлэгийг давхар шаарддаг. Учир нь эх хэлний суурь мэдлэг байж өөр хэлийг сурах боломж бүрдэнэ. Ингэснээр олон давуу талуудыг үүсгэнэ. Үг, өгүүлбэр, дүрэм зэргийг хосломол байдлаар давхар суралцдагаараа өвөрмөц.
-Англи хэлээр нийтлэгдсэн эх сурвалжаас цаг алдалгүй мэдээлэл авна-
Сонирхолтой, баталгаат эх сурвалжуудаас цаг алдалгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ. Бусдаас түрүүлж алхахад хамгийн чухал нь мэдээлэл юм. Зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй шинэ үг сурах боломж бүрдэнэ.
-Хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжтой-
Англи хэлний үнэхээр сайн сурч чадвал, анзаарагдахгүй хэрнэ гайхалтай өөрчлөлтүүдийг бүтээдэг гэдгийг олон залуус батлан харуулсан байдаг. Хэрэв та сайн англи хэлтэй бол дэлхийн аль ч оронд очиж хүмүүст өөрийгөө ойлгуулж,TOEFL SAT зэрэг нэр хүндтэй шалгалтуудыг өгч гадаадын их дээд сургуулиудад сурах боломжтойгоо гадна хамгийн өндөр цалинтай ажлуудыг хийж болох юм.
Англи хэл сурснаар танд үүсэх боломж |
|