• Өнөөдөр 2025-05-16

Монгол, Португалын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт зохион байгуулагдлаа

2022-04-20,   257

     Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

     Анхдугаар уулзалтаас хойш 14 жилийн дараа болсон тус уулзалтаар 1974 оноос эхлэлтэй Монгол, Португалын хоёр талын харилцаа болон олон улсын байгууллагын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

     Европын Холбооны гишүүн Португал улс манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлж, хоёр талын ажиллагаагаа цаашид байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн эрчимжүүлэх эрмэлзэлтэйгээ илэрхийлжээ.
 
   Мөн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцсон байна.

Монгол, Португалын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт зохион байгуулагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188