• Өнөөдөр 2025-05-16

Нэг сая төгрөгөөс доош цалинтай ажилчид НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод хамрагдана

2022-04-20,   644

    Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон юм. Хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

   Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл батлагдах юм.

   Уг буцаалтыг байгууллагаас нь шалтгаалж бус цалингийн хэмжээгээс нь хамаарч олгохоор болсон байна. Тодруулбал, сарын нэг сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцааж олгохгүй аж.
 
  Энэ талаар ХНХ-ны сайд А.Ариунзаяа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Зарим байгууллагын ажилчдад буцаан олголт өгөхгүй тухай анх яригдсан. Гэвч өнгөрсөн хугацаанд маш олон санал ирсэн. Тиймээс байгууллагаар нь бус цалингийн хэмжээгээр нь хязгаарлах нь зөв гэж үзсэн. Иймд нэг сая төгрөгөөр хязгаарлахаар болсон. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэх агуулгаар хуулийн төслийг өргөн барилаа. Ингэснээр албан журмаар НДШ төлдөг 715 мянган хүн хамрагдана. Харин сайн дураараа НДШ төлдөг 147 мянган хүн хамрагдах юм байна. Үүнд төсвөөс 172 тэрбум төгрөг зарцуулна" гэв. 
 

Нэг сая төгрөгөөс доош цалинтай ажилчид НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод хамрагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-20 16:12:05
    Zochin: Arai shvv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188