• Өнөөдөр 2025-05-16

Зэрлэг амьтдын нутгийг тусгай хамгаалалтад авлаа

2022-04-19,   451

         Дорноговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар Эрдэнэ сумын зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол баталжээ. Тодруулбал, тус хуралдаанаар Эрдэнэ сумын иргэдийн шүтээн болсон Цагаан хөтөл багийн Цагаан хайрхан, Еншөөв багийн Ар гашууны ус зэрэг газрыг аймгийн тусгай хамгаалалтад авчээ. Тухайн газарт ховордсон ан амьтан болох аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт  зэрэг амьтад олноор идээшилж амьдардаг. Тухайн бүс нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авснаар уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд зэрлэг ан амьтад тааваараа амьдрах боломж бүрдэж байгаа аж.

Зэрлэг амьтдын нутгийг тусгай хамгаалалтад авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188