• Өнөөдөр 2025-05-16

ГЭРЭЛТ-ОД: Сайхан амьдрах хамгийн том хөшүүрэг нь нийгмийн даатгал байдаг

2022-04-19,   490

Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор НДҮЗ-ийн гишүүдийг томилох сонсгол болсонтой холбоотойгоор МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од дараах мэдээллийг хийсэн юм.

Тэрбээр "Залуучууд Монголдоо сайхан амьдрах хамгийн том хөшүүрэг нь нийгмийн даатгал байдаг. НДҮЗ-д нэр дэвшиж буй таван гишүүний сонсгол өчигдөр болсон. Хараат бус хөндлөнгийн шинжээчид тухайн нэр дэвшсэн таван гишүүнийг ажиллах чадваргүй гэх дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн 30 жилийн турш НДҮЗ-д залуучуудын төлөөлөл байгаа учир МЗХ-оос энэ зөвлөлд төлөөллөө оруулж НДС-ийн үр өгөөжийг залуучуудад ээлтэй болгох үүднээс энэ санаачлалыг гаргасан. НДҮЗ-д залуучуудын төлөөлөл байхгүй учир НД-ийн тогтолцоо залуучуудад ээлгүй байна. Тиймээс УИХ-ын даргад залуучуудын оролцоотой НД-ын багц хуулийн хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах хүсэлтийг хүргүүлж байна. Шаардлагатай бол МЗХ салбар зөвлөлүүдээрээ дамжуулан бүх газарт зохион байгуулж өгье" гэв.

ГЭРЭЛТ-ОД: Сайхан амьдрах хамгийн том хөшүүрэг нь нийгмийн даатгал байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188