• Өнөөдөр 2025-05-16

Дорнод аймгийн Халхгол суманд түймэр гарчээ

2022-04-19,   455

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарчээ. Түймрийн тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархжээ.

Дорнод аймгийн Халхгол суманд түймэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188