• Өнөөдөр 2025-06-30

Өнгөрсөн онд төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийн ихэнх нь 25 хүртэлх насныхан байжээ

2022-04-19,   347

    Төрийн албан хаагчийн өнгөрсөн оны гурав дахь удаагийн ерөнхий шалгалтын статистик мэдээнээс зарим онцлох үзүүлэлтийг хүргэе. Шалгалтад нийт 9207 хүн бүртгүүлснээс 2233 нь тэнцсэн байна. Эдгээр иргэний дийлэнх нь буюу 835 нь 25 хүртэлх насны иргэд байгаа юм. 
 
   Өндөр оноог танилцуулбал:
 
100 оноо - 2
99 оноо - 4
98 оноо - 9
97 оноо - 9
96 оноо - 10 хүн, 95 ба түүнээс дээш оноог 49 шалгуулагч авчээ. 
Шалгуулагчдын 76.7 хувь нь эмэгтэй, 23.3 хувь нь эрэгтэй байв. 
 
Харин 2022 оны төрийн албаны ерөнхий шалгалтад 6480 иргэн мэдлэг чадвараа сорин оролцсоноос 2198 нь буюу нийт оролцогчдын 33.9% нь тэнцээд буй. 
 
Иргэдийн шалгалтад тэнцсэн байдал нь өмнөх онтой харьцуулахад 2.8%-аар өсжээ. 
Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү нь 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм. 

Өнгөрсөн онд төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийн ихэнх нь 25 хүртэлх насныхан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 11:03:05
    ikon: ikon ы мэдээг хулгайлахаа болиочээ хххаха
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188