• Өнөөдөр 2025-05-16

Улаанбаатар хотод 21 хэм дулаан, хур тунадас орохгүй

2022-04-19,   243

      Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
 
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй, 19-21 хэм дулаан байна. Харин салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар хотод 21 хэм дулаан, хур тунадас орохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188