• Өнөөдөр 2025-05-16

Б.БААТАРХҮҮ: Өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэн жагсагч биш гэдэг нь тодорхой болсон

2022-04-18,   412

      Сүхбаатарын талбайд өчигдөр өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсантай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
 
    Тэрбээр "Өчигдөр 19:35 цагийн орчимд "Сүхбаатарын талбайд хүн өөрийгөө шатаасан" гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан. Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг авч, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй.  Тухайн иргэний тухай тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Нарийн шалгаж тогтоох зүйлс  олон байгаа тул ямар шалтгааны улмаас тийм үйлдэл гаргасан болохыг таамаг дэвшүүлэн ярьж болохгүй. Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана" гэв.

Б.БААТАРХҮҮ: Өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэн жагсагч биш гэдэг нь тодорхой болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188