• Өнөөдөр 2025-05-16

Б.ГАНТУЛГА: Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлд МИК оролцдоггүй, шимтгэл, хураамж авдаггүй

2022-04-18,   432

    Монголын ипотекийн корпарацаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр  МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга "Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны арван банк хамтарсан бодлогоор үүсгэн байгуулагдаж байсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон байна. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.
 
  Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй. 2015 онд Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болж байсан. Өнөөдөр худалдаа хөгжлийн банк 10 хувийг эзэмшдэг. Энэхүү мэдээлэл нээлттэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг баталгаа зээлжих зэрэглэлээ жил бүр сайжруулж ирсэн
 

Б.ГАНТУЛГА: Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлд МИК оролцдоггүй, шимтгэл, хураамж авдаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188