• Өнөөдөр 2025-05-16

"Арлааны Эрдэнэ-Очир" сангийн дэргэдэх залуучуудын клубээс хээрийн уншлага зохион байгуулахаар болжээ

2022-04-18,   545

     "Арлааны Эрдэнэ-Очир"  клубын анхны үйл ажиллагаагаа энэ сарын 23-нд Дорноговь аймгийн Сайншандад яруу найргийн уншлага, ковер үдэш, нээлттэй микрофон, кино үзвэр хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
 
  “Арлааны Эрдэнэ-Очир” сангийн дэргэдэх залуучуудын клубээс зохион байгуулж буй “Бүдэг гэрлийн нөмрөг дор” хээрийн уншлагын хөтөлбөрт байгаль орчинтой танилцах, чөлөөт цаг, яруу найргийн уншлага, ковер дуу, хөгжмийн үзүүлбэр, кино үзвэр, дурсгалын зураг татуулах зэрэг арга хэмжээ багтсан байна.
 
   Ташрамд дуулгахад, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны уран бүтээлийг олон нийтэд түгээх, зохиолч яруу найрагчдыг дэмжих зорилгоор “Арлааны Эрдэнэ-Очир” санг 2018 онд үүсгэн байгуулсан билээ

"Арлааны Эрдэнэ-Очир" сангийн дэргэдэх залуучуудын клубээс хээрийн уншлага зохион байгуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-18 12:18:34
    Зочин: Хөдөө гарч ууж, углалдах юм уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188