Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр 19:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "Сүхбаатарын талбайд эрэгтэй хүн шатаж байна" гэх дуудлага ирсэн байна. Өөрийгөө галдан шатаасан эрэгтэйг дөнгөж сая эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Харин хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал хүнд, ямар шалтгааны улмаас уг үйлдлийг хийсэн нь тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны хоёрдугаар сард 34 настай, эрэгтэй Э нь өөрийгөө галдан шатааж, амиа егүүтгэж байсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Иймд иргэн та бүхнийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| ШУУРХАЙ: СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ, АМИА ЕГҮҮТГЭХИЙГ ЗАВДЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |