• Өнөөдөр 2025-05-15

Оюутан тамирчид ширээний теннисний аваргаа тодрууллаа

2022-04-17,   311

   Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн боллоо. “Оч” төв клубт хоёр өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд 21 их, дээд сургуулийн оюутан тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөв. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу нэгдүгээр байр, МУИС-ийн М.Ундрам хоёрдугаарр байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ гуравдугаар байр, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн, ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа. 
 
   Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар хоёрдугаар байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар гуравдугаар байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан. 
 
    Шилдэг тамирчдын шагналыг Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Аварга” дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын ширээний теннисний холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Монголын ширээний теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Кан нар гардуулсан юм.

Оюутан тамирчид ширээний теннисний аваргаа тодрууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188