• Өнөөдөр 2025-05-15

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алджээ

2022-04-16,   456

     Зам тээврийн осол гарч, мотоциклын жолооч иргэн амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр 11:00 цагийн орчим Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэр 16-р хорооны замд honda маркийн мотоцикл, N.Dualis маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч Honda маркийн мотоциклыг жолоодож явсан 33 настай иргэн амиа алдлаа. Дээрх зам тээврийн ослыг  тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
 
Иймд иргэн та анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188