• Өнөөдөр 2025-05-15

Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн замыг 14:00 цагт нээнэ

2022-04-16,   338

   Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэний улмаас Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх чиглэлийн автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан.

  Замын нөхцөл байдал хэвээр байсан тул дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг хүртэл автотээврийн хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг сунгасан. Сунгасан шийдвэрийн хэрэгжилт 14.00 цагт цуцлагдаж, зам нээгдэх байна.

Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн замыг 14:00 цагт нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188