• Өнөөдөр 2025-05-15

ЗГ: Хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор шийдвэрлэсэн

2022-04-16,   357

      Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх талаар авах арга хэмжээгээ олон нийтэд танилцуулсан.
 
Хуралдааны үеэр "Хуримтлалтай хүүхэд" бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн 100.000 төгрөгийг бүрэн олгох чиглэл гаргасан" хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн.
 
Засгийн газраас хүүхдийн 100.000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан юм.

ЗГ: Хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор шийдвэрлэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188