• Өнөөдөр 2025-05-15

ТОДРУУЛГА: Зам тээврийн ноцтой осолд өртсөн зорчигчдын амь эрсдээгүй

2022-04-15,   441

    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын хажууд өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарсан юм.
 
    Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г. Отгонтамираас тодруулахад "Энэхүү ослын талаарх дуудлага өглөөний 07:58 цагт тээврийн цагдаагийн албаны жижүүрт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн алба хаагч хэргийн газар үзлэг шинжилгээ хийж байна. Ослын газарт яаралтай 103 дуудаж, жолооч болон зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн. Ослын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд тус осолд гурван Prius, нэг Land 200 маркийн автомашин өртсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигчдын хөнгөн, хүнд гэмтсэн эсэхийг одоогоор мэдээлэх боломжгүй. Хэргийн газрын үзлэг дууссаны дараагаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Мөн иргэн та хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна” гэв.

ТОДРУУЛГА: Зам тээврийн ноцтой осолд өртсөн зорчигчдын амь эрсдээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188