• Өнөөдөр 2025-06-30

27 зорчигчтой цасанд суусан автобусыг татан гаргажээ

2022-04-15,   254

           Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн Гурван-Өндөр гэдэг газар 27 зорчигчтой явсан автобус цасанд суужээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т бага оврын автобус цасанд суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдөр 18:50 цагт хүлээн авсан байна.
 
      Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан 20:55 цагт очиход Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд  зорчиж явсан иргэн А-гийн “Коунту” загварын автобус цасанд суусан байжээ. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаадугаар багийн “Их-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ бага оврын ачааны автомашин цасанд суужээ. Дуудлагыг энэ сарын 06:05 цагт хүлээн авсан байна.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 60 км зам туулан 09:37 цагт очиход Говьсүмбэрээс Төв аймгийн Баянжаргалан сум руу нэг зорчигчтой зорчиж явсан иргэн А-гийн “Пронтер” загварын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.
 
    Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орно. Зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэж, хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулж байна.

27 зорчигчтой цасанд суусан автобусыг татан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188