• Өнөөдөр 2025-05-15

ЦЕГ: Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

2022-04-15,   330

  Энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэнээс “Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дунд үл таних хүн халдаж цүнхийг маань дээрэмдчихлээ” гэх мэдээлэл ирүүлжээ.
  Дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс-ийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус дүүрэгт оршин суух 44 настай, эмэгтэй “О”-г 10:00 цагийн үед ажилдаа явж байхад үл таних хүн халдаж цүнхийг нь дээрэмдэн авч явсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
 
   Тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 31 настай, эрэгтэй “Д” гэгчийг тус дүүргийн нутаг дэвсгэрээс 16:00 цагт дайчлан баривчилж, дээрэмдсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг этгээд нь тухайн үед дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд дээрх этгээдтэй төстэй хүний халдлагад өртөж хохирсон иргэд байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандана уу гэж ЦЕГ-аас мэдээллээ.

 

ЦЕГ: Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 18:47:20
    Ах: Ардчилал гэж энэ шүүдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188