• Өнөөдөр 2025-05-15

Нийслэлийн 674 цэцэрлэгт 100 мянган хүүхэд хамрагдаж байна

2022-04-14,   368

   Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна.
 
Нийслэлийн хэмжээнд
 
2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь
3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь
4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь
5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна.
Одоогоор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд зургаан хороонд цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн 674 цэцэрлэгт 100 мянган хүүхэд хамрагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188