• Өнөөдөр 2025-05-15

Ахлагч есөн тамирчин "Дөрвөн аймаг 400 км" алхалтаа эхлүүллээ

2022-04-14,   489

     Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хороо /БТСХ/-ноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжигчид нэгдсээр байна. Тухайлбал, Монголын явган алхалтын холбооны 9 тамирчин эх орны баруун хязгаар болох Алтай, Хангай, Говийн нутгийн 400 км замыг явган туулахаар аян замдаа гарлаа.

   Спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан баг тамирчдыг аялалд гарахын өмнө БТСХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Алхагчид Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхалтаа хийх юм. Тэд энэ алхалтын бэлтгэлээ нэг сарын өмнөөс хангажээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Чойсүрэн, Ц.Баярхүү, С.Батболд, У.Мөнгөнцэцэг, Г.Алтансүх, Б.Гантулга, Ж.Тулга, Л.Мөнхзул нар багтсан байна. Аялагчийн үүргэвчний жин гэвэл эрэгтэй 45, эмэгтэй аялагчийнх 30 кг юм. Аялагчид аялалаа Завхан аймгийн Улиастай хотоос эхлүүлэх бөгөөд тус хотын иргэд 3 км замыг хамт туулах юм байна. Аялал Архангай аймгийн Цэцэрлэг хотод өндөрлүүлнэ.  

  Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хороо /БТСХ/-ноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжигчид нэгдсээр байна.

Ахлагч есөн тамирчин "Дөрвөн аймаг 400 км" алхалтаа эхлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-17 21:22:34
    Мундагчууд юм аа: Мундагчууд юм аа амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188