Сургууль бол хүүхдүүдийн хувьд аюулгүй бөгөөд сурч боловсрох эрхийг нь бүрэн хангасан газар байх үүрэгтэй. Энд бидний ирээдүй болсон багачууд суралцдаг. Бидний аюулгүй гэж итгэсэн газарт хүүхдүүд аюулд орж, сурган хүмүүжүүлэгч нарын хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр өртсөөр байна.Бид сурган хүмүүжүүлэгч багш нар шавьдаа гэмтэл учруулж, хүчирхийлэл үйлдсэн таван тохиолдол, хэргүүдийг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар танилцуулъя. Багш нар нь шавьдаа гар хүрсэн тохиолдолд мөнгөн торгууль төлөх эсвэл ажлаас чөлөөлөгдөөд өнгөрч байна. Гэвч сурагчид эрүүл мэндээрээ хохирч мөн насаараа сэтгэлийн шархтай болдог.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд ангийнхаа хүүхдүүдийг жагсаан зогсоож, алгадаж, гараараа чичилж, цохидог. Энэ хэрэг даамжирсаар хүүхэд зодсон багшийг 500 мянган төгрөгөөр торгож, ажлаас нь чөлөөлсөн юм.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 17 настай сурагч О дотуур байрнаасаа сураггүй алга болж арав хоногийн дараа буудуулж нас барсан байдалтай нутгийн залуу Б-ийн цогцостой хамт уулнаас олов. Талийгаач залуу алга болохынхоо өмнөх өдөр охинтой аж ахуйн хашаанд уулзаж, дарамталсан байж Тус хашаанд тэднийг уулзаж байхад охины анги удирдсан багш, байрны багш харж, ирж уулзсан. Ангийн багш нь охиныг дотуур байрны гадаа буулгаж,гар утсыг нь хурааж аваад оруулсан. Байрны багш нь жижүүртээ хүлээлгэж өгөөд гэртээ харьсан. Байрны жижүүр эрэгтэй алга болсныг нь нэг өдрийн дараа мэдэж, ар гэрийнхэнд нь хэл хүргэсэн. Эрлийн хугацаанд сум, сургуулийн удирдлагууд хайхрамжгүй хандаж, охиныг нь хайр дурлалдаа шатаж, эр дагаж явсан мэтээр тоомжиргүй хандаж, цаг хугацаа алдсан хэмээн ар гэрийнхэн үзэж байгаа. Тэр бүү хэл буу аваад явсныг нь мэдсээр байж нуун дарагдуулсан, “Хоёр буутай ирдэг байж” гэх залуугийн бичсэн мессежийг “Одоогийн залуучууд бэлгэвч, пивоо ингэж хэлдэг юм” гэж төөрөгдүүлсэн билээ.
Тэгвэл энэ хэрэгт хариуцлага алдсан багш, холбогдох байгууллагын ажилтнууд дараах шийтгэлийг авсан юм. Сургуулийн захирал Д.Болдмаад хариуцлага хүлээлгэж, бага ангийн багш болгосон. Гэвч угаас захирал, бага ангийн багшийн ажлыг даврах хийдэг байсан. Байрны багш Б.Хоролсүрэн хүүхдүүдээ жижүүрт хүлээлгэн өгсөн учир ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй. Охины гар утсыг хурааж авсан ангийн багш С.Лхамноржмааг охины утсыг хураан аваагүй бол “Охин минь гэмт этгээд буутай ирж байгааг мэдэх байлаа. Хэрэв мэдсэн бол байрнаасаа хууртаж гарахгүй байсан” хэмээн охины ар гэр гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл ангийн багшид арга хэмжээ аваагүй байгаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн англи хэлний багш сурагчдаа даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын 16-нд зодсон. Түүнд зодуулсан сурагч С-ийн биеийн байдал муудаж хэвтэрт орсон бөгөөд нуруу, толгой хэсэгт гэмтэл авч, гэртээ эмчлүүлж байсан.Тэгвэл тус хэрэгт холбогдсон А багшид 300 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Өнгөрсөн сарын 15-нд 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охиныг зодсон хэрэг гарсан. ТУс сургуулийн багш Л.Цэрэнбадам охиныг дэвтэр дээр цэвэрхэн бичээгүй гэх шалтгаанаар зодсон юм. Тэгвэл тус багш ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, хэрэг нь шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Сургуулийн захирал Б.Алтанцэцэг мөн адил захирлын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

Их Засаг олон улсын их сургуулийн багш Оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оюутан охиныг алгадсан зөрчил гаргасан. Тэгвэл сургуулийн зүгээс Их засаг олон улсын их сургуулийн бие тамирын дасгалжуулагч Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлсөн юм.
| Багш нар сурагчдаа зодож, танхайрсаар байна |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |