• Өнөөдөр 2025-05-15

Хаврын улирлын арьс арчилгаа

2022-04-14,   401

  Хавар хүний биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар явагдаж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Мөн  хавар, зуны улиралд арьсаа сайтар хамгаалахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь гандаж, эмзэгшдэг байна.

Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ойлголтойгоос болж нүүрээ хуурайшиж эхлэнгүүт төрөл бүрийн тос хэрэглэдэг. Харин арьс хуурайшина гэдэг түүнд ус, чийг дутагдсанаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжиж сулрах, үрчлээ үүсэх зэргээр нөлөөлдөг зүйл юм.

  Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр тэсвэртэй болгож бодисын солилцоог сайжруулдаг аж.
  Ингээд хаврын улиралд арьсаа чийгшүүлэх дөрвөн маскыг танилцуулъя.
 
1. Чийгшүүлэх маск 
  • Үрсэн өргөст хэмх “тал өргөст хэмх”
  • Зөгийн бал “нэг цайны халбага”
  • Сүү “бага зэрэг”
  • Гурил “хоёр том халбага”
  • Эдгээрийг сайтар хольж зуураад нүүрэн дээрээ урсахааргүй болтол нь сайн жигд тарааж түрхээд 15 минут орчим тавьна.
2. Хөгшрөлтийн эсрэг өргөст хэмхний маск 
  • Өргөст хэмхийн нухаш
  • Зуун наст “1-3 хоолны халбага”
  • Тараг “хоёр хоолны халбага”
  • Зөгийн бал “1 цайны халбага”
  • Нимбэгийн шүүс “1/2 цайны халбага”
  • Бүгдийг сайтар холино. Нүүрэндээ 10-15 минут маск тавихаасаа (долоо хоногтоо хоёр удаа) өмнө нүүрээ хүйтэн усаар сайтар угааж цэвэрлээрэй.
3. Арьсны өнгийг сэргээх өргөст хэмхийн маск 
  • Нэг халбага үрсэн өргөст хэмх
  • Сарнай цэцгийн нэрмэл ус таван дусал
  • Холиод нүүрэндээ 15 минут  тавиад бүлээн усаар зайлаад зөөлөн алчуураар дарж арчаарай.

 4. Сэвхний эсрэг өргөст хэмхийн маск 

  • Тал өргөст хэмх
  • тал улаан лооль
  • нэг том халбага зөгийн бал
  • Бүгдийг хольж миксердээд нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хаврын улирлын арьс арчилгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188