Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр 16 тонны авто цистерний чиргүүл унаж 10 тонн дизель түлш асгарсан гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах албаны 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татан босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулах, аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
| НОБГ: Чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарсныг аюулгүй болголоо |
|