• Өнөөдөр 2024-04-23

Нийслэлийн өсвөрийн шатарчдын шилдгүүд тодорлоо

2021-11-30,   179

   Нийслэл Улаанбаатар хотын 2021 оны өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттай амжилттай болж аваргуудаа шалгаруулсан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ. Ням гарагт болсон хаалтын ёслолд МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуул, МУГД, ОУМ П.Жигжидсүрэн, МШХ-ны УЗ-ийн гишүүд Х.Эрдэнэдорж, ОУМ-элект Э.Энхнар, УИХ-ын дарга бөгөөд гишүүн асан, МУГХ Д.Лүндээжанцангийн бие төлөөлөгч н.Хүрэлчулуун нар оролцлоо.
 
Тэмцээнд амжилттай оролцсон нийт өсвөрийн шатарчдад болон багийн дүнгээр тэргүүлж, аварга баг болсон Elite Brain FIDE Chess Academy болон “Их Заргач” клуб, дэд байр эзэлсэн Багануур дүүрэг, гутгаар байр эзэлсэн Хос мастер шатрын академи болон Босоо ноён шатрын клубын хамт олонд МШХ-ноос баяр хүргэж, амжилт хүслээ. Тус тэмцээний нас бүрийн эхний 9 байрт шалгарсан оролцогчид 2021 оны өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
 
Хаалтын ёслолын үеэр “Их Заргач” клубыг үүсгэн байгуулагч, шатрын спортын зүтгэлтэн Д.Лүндээжанцан харьяа тамирчдадаа урамшуулал шагнал илгээж, баяр хүргэлээ.
 
Тэмцээний дүн: 6 нас охид
 
1-р байр Ч.Нандинжигүүр /Багануур/
 
2-р байр З.Төгсжаргал /Элит Брэйн & Их Заргач/
 
3-р байр Д.Энхнасан / Хос Мастер/
 
4-р байр А.Шинэсар /Төгс Нүүдэл/
 
5-р байр Б.Энэрэл /Төгс нүүдэл/
 
6-р байр И.Цэлмэг /Стейниц/
 
7-р байр Ц.Хүсэл-Эрдэнэ /Босоо Ноён/
 
8-р байр Б.Халиун /Хан-Алтай/
 
9-р байр Б.Мишээл /Төгс Нүүдэл/

Нийслэлийн өсвөрийн шатарчдын шилдгүүд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188