• Өнөөдөр 2024-03-29

Өсвөрийн аврагчид шилгүүдээ шалгаруулжээ

2021-11-29,   152

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар, Улаан загалмай хороотой хамтран “Өсвөрийн аврагч-2021” тэмцээнийг зохион байгууллаа.
 
“Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчдад болзошгүй гамшиг, аюулт  үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнд таван ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
 
Тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэмандал ахлах сургуулийн Б.Номин ахлагчтай бүлэг “тэргүүн байр”, Политехник коллежийн З.Өлзийбуян ахлагчтай бүлэг “дэд байр”, Номгон сургуулийн Э.Очирсум ахлагчтай бүлэг “гутгаар байр”-ыг тус тус эзэллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Өсвөрийн аврагчид шилгүүдээ шалгаруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188