Есдүгээр сарын 1. Эрдэмд шамдах их үйлсэд тэмүүлсэн бяцхан сурагчид аав, ээжийнхээ гараас хөтөлсөөр номын их өргөө рүүгээ алхаж байна. Хоёр жил гаруй хугацаанд гэртээ “хоригдсон” хүүхдүүд сургуулиа, ангийнхныгаа, багшийгаа санасан гэж жигтэйхэн хөөр баяраар дүүрэн сургуулийнхаа хаалгаар гүйсээр орлоо. Сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж, шинэхэн цүнхээ үүрсэн тэд хачин их баяртай байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрт нь тохиолдсон сонин, хачин зүйлээ ам уралдан ярьсаар, зарим нь ангийнхнаасаа бишүүрхсээр ширээндээ суулаа.
Сургуулийн босго дөнгөж алхаж байгаа нэгдүгээр ангийн сурагчид дүрэлгэр алаг нүдэндээ нулимс бөмбөрүүлж, зарим нь инээсээр, хөөрсөөр сурагч боллоо. Өнгийн цэцэгс барьж, өөрөөсөө том цүнх үүрсэн тэд эргэн эргэн харсаар, багшдаа хөтлүүлсээр анги руу явлаа. Оройгүй эрдмийн оройд нь хүрэх их үйлсдээ
Сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж, шинэхэн цүнхээ үүрсэн тэд хачин их баяртай байна.
Хонх дуугарахтай зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Зуны амралт дуусаж, есдүгээр сарын 1-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил орчим танхимын сургалтаас холдсон болохоор та бүхэн маань сургууль танхимаа харах гэж, ангийн найз, багш нартайгаа уулзах гэж догдлон байгааг ойлгож байна.
Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг бид алдаж болохгүй. Урсан өнгөрч буй цаг мөч бүрийг ухрааж болохгүй учир хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна. Хамгийн том ачааллыг нуруундаа үүрэх багш нартаа, хариуцлагатайгаар хамтарч ажиллах аав, ээжүүддээ, хичээн зүтгэх оюутан залуус, сурагч багачууддаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье" гэжээ.
Алдрайхан бяцхан сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
| Хоёр жил хүлээсэн хонх дуугарлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |