Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Цахилгаан дамжуулах шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлага долдугаар сарын 20-ны 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид Дархан-Уул багийн Задгайд очсон байна.
Алба хаагчид цахилгаан дамжуулах агаарын модон шугамын тулгуур баганыг шатаж байсныг гурван минутад ажиллаж унтраасан байна.
Цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана шатжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |