Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр болсон. Харин аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх эсэхийг Засгийн газраас шийдэх юм. Өнөөдрийн байдлаар гурван аймаг энэ жил наадам тэмдэглэхгүй гэдгээ албан ёсоор зарлаад байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Завхан аймгийн Засаг дарга наадмын төсвөөрөө эмнэлэгтээ ор, шаардлагатай тоног төхөөрөмж авахаар болжээ. Мөн тэрбээр өнөөдөр аймгийн төсвөөс эмнэлэг, цагдаагийнханд шинэ машин авч өгчээ.
Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Би аймгийн Засаг даргаар томилогдохдоо ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчдад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Үүнийхээ хүрээнд аймгийн төсвийн мөнгөөр цагдаагийн алба хаагчдад дөрвөн машин, эмнэлэгт бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр машин хүлээлгэж өглөө. Манай аймаг цагдаагийн алба хаагчид 13 жилийн дараа шинэ машинтай боллоо. Манай аймаг наадам зохион байгуулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Албан ёсны шийдвэр нь маргааш өглөө албан бичгээр гарна. Цахим сүлжээнд хүмүүс наадмын төсвөөрөө эмнэлэг, цагдаагийн байгууллагад машин авч өгсөн гэж эндүү бичсэн байна лээ. Харин наадам зохион байгуулах 200 гаруй сая төгрөгөөр аймгийн болон сумын эмнэлэгт ор, тоног төхөөрөмж авч өгөхөөр төлөвлөчихөөд сууж байна” гэлээ.


| Завхан аймгийн Засаг дарга Д.ТҮВШИНЖАРГАЛ: Наадам зохион байгуулах 200 гаруй сая төгрөгөөр аймгийн эмнэлэгт ор, тоног төхөөрөмж авч өгнө |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |