Намрын дэлгэр цаг ногоочдын хувьд хавар, зуны турш урсгасан хөлс хүч, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх баярын улирал байдаг. Өнгө алагласан шинэхэн ургацын ногоогоор ширээгээ чимж, өрхийн хэрэгцээгээ хангаад, илүү гарсныг нь зарж борлуулан амьжиргаандаа нэмэрлэж буй “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан хөдөлмөрч, бүтээлч 20 өрхийн төлөөлөл өчигдөр ХААН театрт “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ.
Энэ жил ХААН Банк Сангийнхан Сүхбаатар дүүргийн алслагдсан хороодын, төслийн шалгуурт нийцсэн 20 өрхийг сонгон авч, олон төрлийн хүнсний ногоо, нарийн ногооны үр үрсэлгээ болон хөрс сайжруулах хар шороо, элс бордоо, мөн жимсний бут болон хүлэмж барих материалаар хангаснаар иргэд хашаандаа хүнсний ногоо тариалах, улмаар өрхийн хэрэглээнээс илүү гарсан ногоо, жимсээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Үр дүн хуваалцах “Ургацын баяр”-ын үеэр төсөлд хамрагдсан 20 өрхийн төлөөлөл нийт 14 нэр төрлийн хүнсний ногоо тариалж 10 тонн орчим ургац хураасан гэдгээ дуулгаж, ургацынхаа дээжээс авчирч, шинэхэн ногооны үзэсгэлэн гаргасан байв. Энэ үеэр “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан иргэн Т.Одончимэг “Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тогтмол сургалтад хамруулж, практик зөвлөгөө өгч байсан нь тун онцлууштай, үр өгөөжтэй байсан. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлж, хашаандаа ногоо тарьж, амьдрах орчныг дээшлүүлсэн сайхан төсөл боллоо” хэмээсэн бол иргэн Ц.Нарангэрэл “Төсөлд хамрагдсанаар бусадтай хамтарч, мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж, нэг нэгнээсээ туршлага судалж байсан нь хамгийн сайхан байсан. Хүүхдүүд маань хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ байсан тул ногоо тарих явцад биечлэн оролцож, амтархан идэж байсан” хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан аж.
| "Өрх гэр-Ногоо” төслийнхөн ургацын баяраа тэмдэглэлээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |