-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Зөрүүд Гринч" жүжгийн Гринчийн зүрхийг дулаацуулдаг Синди Лу охины дүрд ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Синди Лу гэх сэргэлэн, хайр гэрэлтсэн охин бол миний тоглож байгаа анхны дүр, би мэргэжлээрээ хоёр дахь жилдээ ажиллаж байна. Синди Лу бол тухайн Гринчийн амьдардаг ертөнцийн хамгийн гэгээлэг нэгэн. Тэр 6-7 насны жоохон охин учраас сониуч зантай, хүн бүрийг хайрласан дэггүй, ядрахыг мэддэггүй, цагаан цаас шиг хүүхэд. Түүний эрч хүчийг гаргахын тулд жүжгийн үеэр жаахан ядардаг ч намайг дагаад баярлаж байгаа хүүхдүүдийг хараад эрч хүчээр дүүрэн болдог. Ийм л нандин дүрдээ тун их хайртай.
-Тус дүрд анх хэрхэн ажиллах болсон бэ?
-Анх н.Лхагва найруулагч “Синди Лу охины дүр дээр ажиллах уу” гэсэн санал тавьсан. Надад итгэл хүлээлгэж, дүр санал болгосон учраас шууд зөвшөөрсөн.
-"Зөрүүд Гринч" уран бүтээл хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна шүү дээ. Өмнөх тавилт хүүхдүүдэд хэр хүрсэн бэ, үзэгчид хэрхэн хүлээж авсан?
-Өмнө жил тоглогдохдоо хүүхдүүдэд юу хэлэхийг зорьсон тэр бүгдийгээ ойлгуулж чадсан гэж боддог. Багачууд ч манай жүжгийг үзэх тун дуртай байсан. Энэ жил ч театрын маань уран бүтээлчид жүжгээрээ олон хүүхдэд баяр хөөр бэлэглэж, жаахан ч гэсэн зүйл ойлгуулахыг хүсэж байгаа.
.jpg)
-“Маппет” хүүхэлдэйн театрын талаар ярихгүй юу. Та яагаад хүүхэлдэйн театрын жүжигчин болохоор шийдсэн бэ?
-“Маппет” театр үйл ажиллагаа явуулаад жил болж байна. Манай театр хүүхдийн нүд хуурсан зүйл биш, харин ч зориод ирэх, дахин үзмээр санагдах чанартай уран бүтээл хийхийг хичээдэг. Театрт ажиллах санал ирэхэд тун дуртай хүлээн авсан даа.
-Маппет театр жүжигтээ хүүхэлдэй ашигладгаараа онцлог шүү дээ. Тус жүжигт хүүхэлдэй ашиглаж байгаа юу?
-“Маппет” гэдэг нь хүүхэлдэйн нэг төрөл л дөө. Тэр ч утгаараа хүүхэлдэй ашигладаг “Зөрүүд Гринч” жүжгийн зарим хэсэгт ч хүүхэлдэй ашиглаж байгаа. Бидний хийж чадахгүй тэр үлгэрийн хөдөлгөөнийг хүүхэлдэй амилуулдаг юм.
-“Синди Лу” охины дүрээр төлөөлж хүүхдүүдэд ямар сургамж өгөхийг хичээж байгаа вэ, Синди Лу охин үзэгчдэд юу хүргэх үүрэгтэй байна?
-Синди хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, хүнийг гаднаас дүгнэж болохгүй, бүгд өөрийн гэсэн дотоод гоо үзэсгэлэнтэй гэдгийг хүүхдүүдэд хэлэхийг, харуулахыг зорьдог.
-“Гринч” хүүхэлдэйн кино, зохиол нэлээн алдартай шүү дээ. Тус уран бүтээлийг жүжиг болгож, хүүхдүүдэд хүргэхдээ хамгийн их анхаарах зүйл нь юу байв?
-Анх бол “Яаж киног, тэр дундаа хүүхэлдэйн киног тайзан дээр амилуулах гэж байгаа юм бол” гэж бодож байлаа. Найруулагч чадварлаг ажилласан учраас тайзны уран бүтээл болж чадсан гэж бодож байгаа. Манай жүжгийг үзсэн хүүхдүүд юу сураад гарах вэ гэдэгт л хамгийн их анхаарч ажилладаг даа.
-Багачууд хэний анзаараагүйг анзаарч мэдэх гярхай үзэгчид шүү дээ. Тиймээс хүүхдийн жүжгийн дүр таныг илүү сорьж байгаа байх даа?
-Тийм шүү, би энэ удаа эерэг дүрд тоглож байгаа учраас хүүхдүүд дуртай байгаа. Зарим хүүхэд эсрэг дүрд тоглож байгаа хорон санаатнуудыг шууд хүлээн авч, гартаа байгаа зүйлээ шидэх тохиолдол гарна. Багачууд гэдэг тийм л нандин итгэмтгий, гэгээлэг ертөнц шүү дээ.
.jpg)
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Би гурван настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Тэр үеэс урлагт дуртай болсон. Гэхдээ л мэргэжил сонголт ойртох тусам ямар чиглэлээр ажиллахаа сайн боддог юм билээ. Тэгээд өсвөр насандаа бүжиглэж байхдаа давхар жүжиглэж байдгаа анзаарсан. Тэгж бүжгээ амилуулах дуртай учраас жүжигчин болохоор шийдсэн дээ.
| Б.САРАНСУВД: Хүмүүсийг Синди Лу охин шиг бусдын хамгийн сайхан занг олж хардаг байгаасай гэж хүсдэг |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |