-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би Солонгосын соёл, дуу хөгжимд тун дуртай. Dazed korea сэтгүүлийг жаахан байхаасаа дагаж, дуртай салбарынхаа талаар мэдээлэл авдаг байсан юм. Гэтэл гэнэт л нэг өдөр тус сэтгүүлийн албан ёсны хаягаас “Танд баяр хүргэе, та шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр шалгарсан байна. Та мэдээллээ явуулаад өгөөч” гэсэн байсан. Яг тэр үед үнэхээр сүрдсэн, олон жил дагаж, мэдээлэл авч байсан нэр хүндтэй газраас холбогдож байна шүү дээ. Гэхдээ мэдээллээ явуулсан хэрнээ өөрийгөө шилдэг 100-д багтахгүй ч байж магадгүй гээд сэтгэл зүйгээ бэлдчихсэн, хэт их хүлээлт тавиагүй байсан. Яг нийтлэл гарах үед л бүрэн итгэж, баярласан даа.
-Монгол Улсаас тус жагсаалтад багтсан анхны уран бүтээлч байх. Илүү сайн уран бүтээл хийх урам авч байна уу?
-Сайхан байна аа, баяртай байна. Сургуулиа төгсөөд БНСУ-д очиж уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Би зөвхөн Монголдоо гэж бодож уран бүтээл хийдэггүй. Гадаадын уран бүтээлчид, хөгжим сонирхогчдод миний дуу хэрхэн хүрэх бол мэргэжлийн түвшинд сонсогдох болов уу, сонирхогч шиг сонсогдох уу гэдэг дээр их анхаарч дуугаа хийдэг.
-Уртын дууч мэргэжлээр сурч байгаа гэсэн. Яагаад энэ чиглэлээр сурах болов?
-Би хийлч мэргэжлээр Монгол Улсын Консерваторыг төгссөн. “The voice of Mongolia” шоуны дараа операгаар гурван жил сурсан. Гэхдээ их сургуульд биш мэргэжлийн багш дээр сурч, хэрэгтэй мэдлэгүүдээ өөрийн болгосон. Дараа нь "Одоо уртын дуугаар сурах ёстой" гэж бодсон учраас тус чиглэлийг сонгосон. Ер нь төрөл бүрийн дуулаачийн техникийг сурах хүсэлтэй.
-Суралцаж байх хугацаандаа уран бүтээлүүдээ гаргаж, тоглолтод оролцож байгаа учраас тун завгүй цагийн хуваарьтай ажиллаж байна уу?
-Би жилд 2-3 уран бүтээл тогтмол гаргадаг байхыг зорьдог. Дуу минь хит болох нь чухал бус тодорхой сонсогчдод хүрэх хэрэгтэй. Дуучинд продюсер нь тун чухал нөлөө үзүүлдэг. Би Монголоос өөртэйгөө зохицох продюсер олоогүй, хайсаар байгаа. Тиймээс гадаадад миний продюсер байж магадгүй гэж боддог. Гэхдээ тэр хүний нүдэнд өртөхийн тулд өөрөө хангалттай сайн чадвартай байх ёстой гээд сайтар бэлдэж, суралцаж байгаа. Одоогоор уран бүтээл гаргах бүх л үйл явцыг өөрөө бие даан хийж, гүйцэтгэж байна.
-“The Voice of Mongolia” шоунд оролцож, өөрийгөө сорьж байсан үеийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үед төрж байсан мэдрэмж, тус шоуны талаар ярихгүй юу?
-Би 16 настайдаа тус шоунд бүртгүүлж орсон. Миний иргэний үнэмлэх ч гарч амжаагүй байсан учраас төрсний гэрчилгээгээ авч очоод бүртгүүлж байлаа. Хийлч хүмүүсийн өөртөө өндөр шалгуур тавьдаг онцлог нь нөлөөлсөн байх. 16 настай охины өөртөө итгэх итгэл намайг тус тэмцээнд оролцуулж, цаашлаад ялагч болгосон гэж боддог. Тухайн үеийн өөрийгөө одоогийн 16 настай хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй ачаалал даах чадвартай, төлөвшсөн байсан юм билээ. Тиймээс ч хүмүүс намайг 16 настай гэж бодоогүй байх. Төгсөх ангийн сурагч байсан учраас шоугаа сонгох уу, сургуульдаа орох уу гэдэг сонголтын өмнө зогссон. Одоо бодоход насанд минь таарсан хөөрхөн зовлон, хэцүү шийдвэр байж. “The Voice of Mongolia” шоу миний дуучин болох эхлэл байсан. Тэр эхлэлийг тавихад хийлч мэргэжил, сурсан бүхэн минь их хэрэг болсон. Хэрвээ шоунд оролцоогүй байсан бол одоо миний сурч, эзэмшсэн бүх зүйл надад байхгүй байх байсан. “The Voice of Mongоlia” шоуны гурав болон энэ удаагийн улирал, “The Voice of kids” шоунд дуулаачийн багшаар ажиллаж байгаа. Тиймээс амьдралаас нь огт салаагүй, шоу минь хэзээ ч дуусаагүй юм шиг л санагдаж байна.
.jpg)
-“The Voice of Mongоlia” шоуны ялагч гэдгээр нь хүмүүс таньж, төдий чинээ хүлээлт тавьдаг байх. Тэр хүлээлтэд нь хүрэхгүй байх вий гэсэн айдас байдаг уу?
-Хүлээлтэнд хүрэхгүй байх вий гэсэн айдас байгаагүй ээ. Шоунд орохоосоо өмнө хийлчдийн тэмцээнд хоёр жил дараалан түрүүлчихсэн байсан юм. Хүнд аз, ээлж дараа гэж байдаг шүү дээ. Тиймээс тухайн үед хүмүүс намайг дэмжиж байгааг мэддэг байсан ч дууны тэмцээнд ороод ялах аз байхгүй байх гэж боддог байлаа. Шоунд маань чадварлаг оролцогчид олон, алхам тутамдаа өөрийнхөө чадвар, ур чадварыг мэддэг болж байсан.
-Уран бүтээл хийх үедээ тодорхой нэг сайхан мэдрэмж авдаг учраас дахин, дахин хийх хүсэл төрдөг байх. Таны хувьд дуу хөгжмөөс юу мэдэрдэг юм бэ?
-Жишээ аваад үзье, хийл тоглож байх үед миний зүүн гар хийл, баруун гар хийлийн гар болдог, хийлтэйгээ нэг бие болсон юм шиг л мэдрэгдэнэ гэсэн үг. Яг үүн шиг дуу хөгжим миний биеийн нэг хэсэг шиг л санагддаг, надаас салгах боломжгүй. Хүмүүс хоорондоо ярьж өөрийгөө илэрхийлдэг шиг би дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хэрэг. Үгээ өөрөө бичихээр өөрийнхөө дотор байгаа зүйлсийг л ил гаргадаг юм билээ. Миний хүмүүстэй холбогдох арга дуу, уран бүтээл юм билээ.
-Хүн бүрийн амьдралд эргэлтийн цэг гэж байдаг шүү дээ, сайн эсвэл муугаар тохиолддог ч тэр үед хийсэн сонголтоос шалтгаалаад амьдрал нь өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Таны хувьд тийм эргэлтийн цэг байсан уу?
-Хийлчээс дуучин болсон мөч л миний амьдралын эргэлтийн цэг байсан, сайн талаараа шүү. Багаасаа дуучин болохын тулд хөгжмөөр хичээллэсэн. Сурсан хөгжмөөрөө дамжуулан дуучин болох эхлэлээ тавьсан.
-Өөрийн уран бүтээлүүд дундаас таны онцгойлон сонсдог, хүмүүст санал болгодог уран бүтээл бий юү?
-Намайг хамгийн сайн танилцуулж чадах дуу бол Kaleidoscope гэж боддог. Тухайн үед дүрс бичлэгтэй гаргах байсан ч дууг минь илэрхийлж чадахгүй байсан учраас аудио хэлбэрээр нь гаргасан. Kaleidoscope дуунаасаа өөрийгөө юу хиймээр байгаа уран бүтээлч юм бэ гэдгээ ойлгосон. Гэрээтэй байх хугацаандаа өөрийнхөө хүсэлтээр хийсэн цор ганц дуу юм л даа.
-Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Ойрын хугацаанд гадаадад очиж уран бүтээл хийх шинэ хамтрагчдаа хайх, суралцах хүсэлтэй байгаа. Хэдэн жил дуулаачийн багшаар ажиллаж байгаа юм, олон хүн мэдэхгүй ээ. Энэ ажил маань надад үнэхээр их таалагддаг. Тиймээс дуулаачийн сургалт, студи ажиллуулах бодолтой байгаа.
| Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |