Дорнод аймагт коронавирусийн халдвар илэрч, гамшгийн үеийн шар түвшинд шилжээд байгаа билээ. Улаанбаатар хотын харьяат, Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү нь энэ сарын 9-ний өдөр батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болсныхоо дараа Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очжээ. Түүнийг ойрын хавьтал болсон тул шинжилгээ авахад халдвар авсан нь батлагдсан гэнэ. Д.Даваахүү уяачийг Хөлөнбуйр суманд хурдан морь авахаар хулгайн замаар очсон талаар зарим хэвлэл мэдээлж байгаа билээ. Халдвар илэрсэн Тод манлай уяач Д.Даваахүүгээс зарим зүйлийг тодрууллаа. Түүний зорчсон Хөлөнбуйр суманд найм хоногийн “тэг” зогсолт хийгээд байгаа.
-Таны бие давгүй юу. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу?
-Миний бие давгүй байгаа. Бага зэрэг ханиаж байна. Бусдаар ердөө давгүй шүү. Халдвартай гэж батлагдсан өдөр ХӨСҮТ рүү зөөвөрлөгдөж ирсэн. Одоо ХӨСҮТ-д эмчилгээ хийлгээд байж байна.
-Таныг хулгайн замаар Дорнод аймагт очсон гэх мэдээлэл байна. УОК-ын шийдвэрийн дагуу орон нутаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа шүү дээ. Та яаж Дорнод аймагт очсон юм бэ?
-Нэгдүгээрт, надад хулгайн замаар зорчих шаардлага байхгүй. Зөвшөөрөлтэй зорчсон, энэ бүхнийг илтгэх бичиг баримт нь цагдаагийн газарт байгаа. Би хулгайн замаар нэвтрээгүй бөгөөд холбогдох бичгийг үзүүлж замын постоор дамжин өнгөрсөн.
-Та Улаанбаатар хотоос гарахдаа шинжилгээ өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Гурван удаагийн сөрөг гэсэн шинжилгээний бичигтэй Улаанбаатар хотоос гарсан.
-Таныг Хэнтий аймагт очоод халдвартай иргэний ойрын хавьтал болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Би Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах гээд шинжилгээ өгөх цэгт очсон юм. Шинжилгээний цэгт таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр хүн Хэнтий аймагт амьдардаг болохоор нутаг руугаа явах шинжилгээ өгч байсан юм. Тэр хүний ч шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн. Тэгээд бид маргааш нь хамт замд гарч, орой нь тэднийд хоноод, Дорнод аймаг руу хөдөлсөн. Хоёр хоногийн дараа халдвартай иргэний ойрын хавьтал болсон гээд намайг тусгаарласан. Тэр хүнээс маргааш нь халдвар илэрсэн гэсэн.
-Та вакцин хийлгэсэн байсан уу?
-Тийм ээ, эхний тунгаа хийлгэчихсэн байгаа. Хоёрдугаар тунгаа дөрөвдүгээр сарын 30-нд хийлгэнэ. Вакцины эхний тунгаа хийлгээд халдвар авчихлаа.
-Хурдан морь авахаар очсон гэж үнэн юм уу?
-Би өөрөө хурдан морьтой байж хэнээсээ дахиад морь авах билээ. Миний адуу Дорнод аймагт байдаг юм. Адуугаар эргэх санаатай Хөлөнбуйр суманд очоод халдвар авсан гээд буцаад ирчихлээ.
| Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ: Вакцины эхний тунгаа хийлгээд, халдвар авчихлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |