Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-ноос хойш 1500 удаа газар хөдөлжээ. Одоогийн нөхцөл байдлын талаар Ханх сумын ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэнгээс тодрууллаа.
-Ханх сумын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Газрын хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд одоо хүртэл мэдрэгдсээр байгаа. Ойролцоогоор 2-3 цагийн зайтай 3.5-4 магнитуд хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж байна. Манай суманд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ажилтнууд ирж, хоёр хоног ажиллаад явлаа. Албаныхан тодорхой цэгүүдэд станц суурилуулсан. Мэргэжлийн байгууллагын нэгтгэсэн тоогоор нэгдүгээр сарын 12-18-ны хооронд манай суманд 1500 удаа газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн.
-Иргэдийн биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх, хасагдах гэдгийг бид мэдэхгүй учраас иргэд байнгын бэлэн байдалд байна. Иргэдэд сэрэмжлүүлэх зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар “Нэг сарын дараа газар хөдлөлтийн чичирхийлэл хүний биед мэдэгдэхгүй болно” гэсэн. Зарим хүний толгой нь өвдөх, дотор муухайрах, даралт ихсэх зэрэг биед өөрчлөлт орж, эмнэлгийн байгууллагад хандаж байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа.
-Хэдий хэр хэмжээний хохирол учирсан бэ?
-Айлуудын шилэн эдлэл, хүнсний дэлгүүрүүдийн хагарсан бараа бүтээгдэхүүний хохирол 10 сая орчим төгрөг байгаа. Хохирлын хэмжээ эцсийн байдлаар гараагүй. Үүнээс гадна малчдын малын хашаа нурж, 6-8 айлын байшин амьдрах аргагүй болсон. Зарим айл нь айлд амьдарч байгаа. Ханх сумын хэмжээнд 35 өрх газар хөдлөлтийн улмаас их, бага хэмжээгээр хохирол амссан.
-Ийм тохиолдолд сум, орон нутгаас хохирол амссан иргэдэд ямар тусламж үзүүлдэг юм бэ?
-Сумын удирдлагын зүгээс Хөвсгөл аймгийн Онцгой коммист “Манай суманд учирсан хохирлын хэмжээг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн. Үүний дагуу аймгийн ИТХ-ын дарга, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ирж ажиллаад явлаа.
-Сумын ЗДТГ-ын байр болон бусан төрийн байгууллагын барилгын хана цуурч, тааз нурсан гэсэн шүү дээ. Төрийн албан хаагчид ажлаа хийж байгаа юу?
-Суманд өөр байр байхгүй учраас ЗДТГ-ын байрандаа бид ажиллаж байгаа. Газар хөдлөлтийн улмаас албан байгууллагууд их хэмжээний хохирол амссан. Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл ЗДТГ-ын хоёдугаар давхарт илүү их мэдрэгдэж байна.
| Б.БААСАНСҮРЭН: Ханх суманд болсон газар хөдлөлтийн улмаас 6-8 айлын байшин амьдрах аргагүй болсон |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |