Засгийн газрын тогтоолоор цахилгаан, дулаан, ус буюу суурь хэрэглээний үнийг өнгөрсөн сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор иргэд цахилгааны төлбөр хэт өндөр гарсан гомдол хэлж байна. Бид энэ талаар Баянзүрх дүүргийн X хорооны иргэн В.Барамсайгаас тодрууллаа.
-Танай цахилгааны төлбөр өнгөрсөн арваннэгдүгээр сард хэд гарсан бэ. Мөн арванхоёрдугаар сарын төлбөр хэт өндөр гарсан гэсэн мэдээллийг та өгсөн шүү дээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манайх нам даралтын зуухтай. Өдөртөө цахилгаанаар биш, нам даралтаар халаадаг гэсэн үг. Харин шөнөдөө шөнийн хөнгөлөлт эдэлдэг учраас цахилгаанаар халаадаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын төлбөр 30 мянга гарч, талыг нь шөнийн хөнгөлөлтөөр төлж, 16 мянган төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 31-нд цахилгааны төлбөр өмнөх төлбөрөөс 10 дахин их буюу 443 мянган төгрөг гарлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манайх цахилгаанаар халааж байсан шүү дээ. Гэтэл цахилгаан тэглэсэн гэх сардаа ийм өндөр төлбөр гарчихлаа.

-Арванхоёрдугаар сарын төлбөрөөс төр хэдэн төгрөг төлсөн байна бэ?
-Ирсэн нэхэмжлэл дээр “Засгийн газраас төлсөн төлбөр 51862 төгрөг” гэсэн байна лээ. Мөн шөнийн хөнгөлөлт гэж 109461 хасагдсан байгаа юм. Ингээд манайд төлбөл зохих төлбөр 282007 төгрөг. Гэтэл хаанаас ч юм 16 мянган төгрөг нэмэгдээд 298 мянган төгрөг төлөхөөр болчихоод сууж байна. Уг нь манайх төлбөрийн үлдэгдэлгүй, арваннэгдүгээр сард гарсан 16 мянган төгрөгөө хэдийн төлчихсөн байсан.
-Та цахилгааны байцаагч болон холбогдох албаныханд мэдэгдэж, гомдол гаргасан уу?
-Манай нөхөр 70047004 дугаарын утас руу ярьж, гомдол гаргасан байсан. Ингэхэд анх 350 мянган төгрөг төлөх байсан бол 282 мянга болж буурсан гэсэн. Ийм дураараа үнэ хэлж, бичиж болохгүй шүү дээ. Бид цахилгааны байцаагч дуудаж, манай цахилгааны төлбөр ийм өндөр гарч байгаагүй талаар хэлсэн. Ирж тоолуур харчихаад “Танайх яах аргагүй ийм гарсан байна” гэж хэлээд явсан. Хэрэв үнэхээр ард, иргэдээ хохироох гээгүй л юм бол цахилгаан төлбөр яаж ийм өндөр гараад байгааг ил болгох хэрэгтэй. Цахилгааны төлбөр ингэж өндөр гарвал бид төлбөрөө өөрсдөө төлөөд, хуучнаараа явсан нь дээр.

Харин өнөөдөр эл асуудалтай холбоотойгоор ШӨХТГ-аас мэдээлэл хийж, иргэдийн гомдол, мэдээллийн дагуу УБЦТС ТӨХК-д шалгалт хийхээр болсон. Дээрх асуудалтай холбоотой УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манай хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлэн ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар бид мэдээлэл өгөх арга хэмжээ авч байна. Гомдлын дагуу мэдээлэл өгөхөөр тодорхой ойлголттой болж эхэлсэн. Бид соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Засгийн газрын тогтоол гарснаас хойш иргэд тогны хэрэглээ үнэгүй болж байгаа юм байна гэж ойлгоод задгай хэрэглээнд шилжсэн.Гэхдээ журмаар зохицуулахаар болж, иргэд цахилгаанаа хамаагүй хэрэглэж болохгүй гэдгийг ойлгосон. Бичилттэй холбоотой гол маргаан нь зургаан циклд хуваагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын хэрэглээ арванхоёрдугаар сард орсон байгаа юм. Энэ маргааныг бид ойлгомжтой тайлбарлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчид ойлгомжтой байх үүднээс билл өгөхөөр боллоо. Үүнд аль нь одоогийн хэрэглээ вэ, аль нь хөнгөлөлтөд орох вэ гэдэг тодорхой мэдээллийг багтаасан байна. Мөн иргэд өмнөх оны хэрэглээгээ мартчихсан учраас урьдчилсан байдлаар хэрэглэгчид мессеж илгээх ажлыг зохион байгуулахаар болсон” гэв.
| В.БАРАМСАЙ: 30 мянга гардаг байсан цахилгааны төлбөр 443 мянга гарсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |