Улаанбаатар-Увс чиглэлийн хот хоорондын автобусны жолооч “Зорчигчоо хээр буулгаж үлдээсэн” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч, багагүй шүүмжлэл дагуулаад байна. Болсон үйл явдлын талаар хот хоорондын автобусны жолооч Б.Ууганхүүгээс тодрууллаа.
-Таныг зорчигчоо хээр үлдээж явсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Манай автобусанд 38 зорчигч явж байсан. Бид Сонгино сум өнгөрөөд, Далантүрүү гээд Онцгой коммисын штаб дээр ирээд замд буух хүмүүсээ бүртгүүлсэн юм. Тэндээс Завхан суманд гурав, Өндөрхангайд нэг, Наранбулагт нэг хүн бууж үлдэхээр бүртгүүлж, сумын Онцгой комиссоосоо унаа зохицуулсан байсан. Тэгээд цааш хөдлөхдөө “Замд буух өөр хүн байна уу” гэж манай ээлжийн жолооч дахиад асуусан. Гэтэл хэн ч дуугараагүй. Тэгээд Улаангом ороход 135 километр үлдсэн байхад хүмүүсээ буулгаж, биеэ засуулаад, “Дахиж зогсохгүйгээр Увс аймаг орно” гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь хоёр хүүхэд “Ах аа, бид Дөрвөн булаг дээр буух байсан чинь хэтрээд явчихсан байна. Одоо бууя гэхээр нь “Тэнд буулгах боломжгүй. Аймагт очоод буугаарай” гэж хэлсэн. Гэтэл “Бид сумынхаа Онцгой коммисын даргатай ярьчихлаа” гээд байхаар тэнд байдаг амралтын газрын буудал дээр буулгаж үлдээсэн. Амралтын газарт гурван машин, харуул хамгаалалтын хүмүүс байсан. Гэхдээ би эхлээд аймгийнхаа Онцгой штабын шуурхайгийн утас руу залгаж “Хяргас сум руу явах ёстой хоёр оюутан хүүхэд “Хар тэрмэс” амралтын газарт ирчихлээ. Энэ хоёрыг аймгийн төв рүү аваад орох уу. Эсвэл энд үлдээх үү” гэж асуусан. Гэтэл тэд “Наанаа буулгаж болох юм байна. Сумын Онцгой коммисоос нь машин ирж авна” гэхээр нь буулгаад үлдээсэн юм. Тэгээд замын хүмүүсээ буулгачихаад аймаг орох гээд явж байтал эмэгтэй хүн миний утас руу залгаад “Та яахаараа эзгүй хээр газар хүүхдүүд буулгаж үлдээж байгаа юм бэ” гэж асуухаар нь болсон үйл явдлыг тайлбарлаж хэлсэн.
-Хүүхдүүдийг сумын Онцгой коммисын зөвшөөрлийн дагуу буулгаж үлдээсэн гэж ойлгож болох уу. Хүүхдүүд өөрийнхөө хүсэлтээр буусан мөртлөө тань руу яагаад тэгж ярьсан юм бол?
-Та буулгаж үлдээсэн хүүхдүүдтэй холбогдсон уу. Тэд аюулгүй яваад гэртээ харьсан болов уу?

-Тиймээ, би ярьсан. Асуудалгүй яваад, гэртээ харьсан байна лээ. Асуудал болоод байгаа талаар хэлсэн чинь “Ах аа, тийм зүйл байхгүй. Манай эгч буруу ойлгосон байна. Би залгаад мэдээллээ устга” гээд хэлнэ гэсэн. Цахим орчинд худал мэдээлэл тараасан хүн нь тэдэнтэй хамт байр түрээсэлж амьдардаг эмэгтэй юм байна лээ. Ямар шалтгаан нөхцлөөр миний болон манай компанийн нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би зохих газарт нь энэ талаар мэдэгдэж, гомдол гаргана. Би эмнэлгийн байгууллагад 25 жил жолооч хийсэн хүн. Ийм хариуцлагатай албанд ажиллаж, олон хүний амь нас хариуцаж яваа юм байж би юу гэж тийм хүн чанаргүй алхам хийх билээ. Миний хүүхдүүдтэй адилхан хүүхдүүдийг өөрсдийг нь хүсээгүй, албаныхан зөвшөөрөөгүй байхад эзгүй хээр үлдээгээд явах хүн би биш. Миний дөрвөн охиноос ялгаагүй хүүхдүүд шүү дээ.
-Олон хүн таныг зорчигчоо хээр үлдээж явсан хэмээн буруутгаж байх шиг байна.
-Таньж мэдэхгүй олон хүн залгаж асууж байна. 70 гарсан ээж минь хүртэл энэ худал мэдээг дуулаад даралт нь ихэссэн. Хүүгээ тийм болчимгүй алхам хийсэн гэж итгэхгүй, их бухимдсан байна лээ. Үнэн учраа ээждээ хэлж, санааг нь амраасан.
Би хүний эрүүл мэндийн төлөө насаараа зүтгэсэн учраас тийм ухамсаргүй үйлдэл хэзээ ч хийхгүй. Албан үүргээ гүйцэтгэж байгаа намайг яагаад ингэж харлуулж, муу хүн мэт харагдуулж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Гэртээ дөнгөж орж ирээд (өчигдрийн 18:00 цагийн байдлаар) аяга цай ч ууж чадахгүй сууж байна. Хэрэв ийм юм болох байсан бол би тэр хүүхдүүдийг үлдээхгүй байсан. Сумаас нь машин ирнэ гэдгийг баттай болгоод үлдээсэн. Тэгээд ч эзгүй хээр биш, хүнд захихаас гадна машин иртэл дулаан байх боломжтой газар үлдээсэн гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мөн худал мэдээлэл тараасан хүн нь болчимгүй алхам хийснээ ойлгож, уучлал хүсэх ёстой.
| Автобусны жолооч Б.УУГАНХҮҮ:Зорчигчоо хээр хаях ухамсаргүй үйлдэл надаас хэзээ ч гарахгүй |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |