Өмнөговь аймгийн Цагаан хаданд нүүрс тээврийн жолооч нар хатуу хөл хорионы улмаас гэртээ харьж чадахгүй хоёр сар орчим хугацааг машиндаа амьдарч байгаа аж. Тэднийг нутаг, гэр рүү нь буцаах талаар ямар арга, боломж байж болохыг мөн тэндэх амьдрал нь ямар байгаа талаар сурвалжилж өгөхийг уртын тээврийн нэгэн жолоочийн гэргий манай редакцид хандан хүссэн юм. Энэ дагуу бид Цагаан хаданд нэгэн компанийн нүүрс тээврийн жолоочоор ажилладаг Ш.Энх-Учралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу, та. Таныг хөл хорионы улмаас гэртээ ирж чадалгүй нэлээд удсан гэж сонслоо. Наана чинь байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Би эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Өмнөговь аймгийн Цагаан хаданд нүүрс тээврийн жолооч хийгээд таван жил болж байна.
Цагаанхад-Тавантолгой чиглэлд уртын тээвэрт явдаг гэсэн үг. Хэдийгээр хөл хориотой байгаа ч энд ажил явагддагаараа явж байгаа. Би 20 хоног ажиллаад, 20 хоног гэртээ амардаг юм. Гэтэл хөл хорионы улмаас гэртээ харьж чадаагүй тул энд 60 хонолоо. Одоогийн байдлаар машиндаа хоолоо хийж идээд, машиндаа унтаж байгаа. Хөл хорио тогтоосноос хойш машинаасаа бараг буухаа больсон.
.jpg)
-Наана чинь тантай адилхан гэртээ харьж чадахгүй байгаа хүн олон бий юү?
-Уртын тээврийн нэг ээлжинд 6000 гаруй жолооч ажилладаг гэсэн албан бус тоо байдаг. Нэг жолооч амрахад дараагийнх нь тээвэрт явдаг болохоор хөл хорионы үе ч гэсэн энд 6000 гаруй жолооч ажлаа хийж байгаа. Бүгдээрээ л адилхан машиндаа хоног төөрүүлж, хоол, цайгаа хийж, идэж, ууж байна. Буудал, цайны газраар үйлчлүүлэхэд маш хэцүү. Үнэтэйгээс гадна дараалал үүснэ, авсан хэдэн цалингаа өгөөд дуусгана, хамгийн гол нь машинаа зам дээр орхиж явах боломжгүй. Түүнчлэн эндээс гэртээ харьж чадахгүй байгаа олон жолоочийн адил дараагийн ээлжийн жолооч нар ажилдаа гарч чадахгүй байгаа.
-Хоол, хүнсний нөөц хэр байгаа вэ?
-Гэрээсээ авчирсан борц, хүнсний нөөц хэдийнэ дууссан. Одоо Цагаан хаднаас хүнсээ бага багаар авч байгаа. Хэзээ ч явж магадгүй учраас хүнсээ бага багаар авч байна.
-Арванхоёрдугаар сарын 1-нээс орон нутгийн иргэдийг нутаг буцаахаар болсон. Та бүхний тухайд нэгдсэн байдлаар шинжилгээ өгч, Улаанбаатар руу нэвтрэх юм билээ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Одоогийн байдлаар (арваннэгдүгээр сарын 26-ны 18:00 цаг) мэдэгдсэн зүйл алга. Энэ олон жолоочоос хэрхэн, хаана шинжилгээ авч Улаанбаатар руу явуулах юм бүү мэд. Тэгээд дээрээс нь нийтийн тээвэр ховор болохоор хувийн унаа явах байх. Гэтэл хувийн унаа ч явуулахгүй юм ярьсан байна лээ. Чухам яаж гэртээ харих нь үнэхээр тодорхойгүй байна.
Болохгүй бол эхнэрээ “Улаанбаатар хотоос ирж намайг ав” гэж хэлсэн. Тэгэхээр буцаагаад биднийг явуулахгүй гэсэн гэнэ. Тэгвэл хүүхэд минь хэцүүдэх байх. Үнэхээр төвөгтэй байдалд байна.
-Ар гэрийнх нь нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Ажил явж байгаа болохоор цалин орж байгаа. Тийм учраас мөнгө төгрөгөөр тасрахгүй давгүй байгаа. Гэхдээ эхнэр маань нялх хүүхэдтэй болохоор дэлгүүр хоршоо руу гарч, орж чадахгүй хэцүү байна гэсэн. Би ажиллаад ирэх хугацааныхаа хүнснийг нь бэлдэж өгөөд орхидог юм. Одоо тэр нь дуусаад, өөрөө гарч бага сага юм авсан гэсэн.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа. Орон нутгийн иргэдээ Улаанбаатар руу хэрхэн оруулах талаар төр засгаас оновчтой, ойлгомжтой шийдвэр хурдан гаргаасай гэж хүсмээр байна. Гаргаж байгаа зарим шийдвэрийг нь огтоос ойлгохгүй юм. Тухайлбал, энд хаана, хэзээ шинжилгээ өгөх нь тодорхойгүй байна.
| Нүүрс тээврийн жолооч Ш.ЭНХ-УЧРАЛ: Машиндаа 60 хоног амьдарч байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |