Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хулгайн замаар очсон хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, уг иргэдийг албаныхан Цэнхэрмандал сумын пост дээрээс буцаасан ч хулгайн замаар буюу Хэрлэн голын урд талаар Дархан, Баянмөнх, Баянхутаг сумыг дайрч гэртээ харьсан гэх өгүүлэмжтэй байгаа аж. Ийм нөхцөл байдал үүссэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөнийг бүрэн хааж, бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөн болон төв доторх явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ талаар Хэнтийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас тодруулахад “Тэд Улаанбаатараас-Баянхутаг сумын нэгдүгээр багт баталгаагүй замаар зугтаж ирсэн. Гурван хүн ирснээс хоёроос нь халдвар илэрсэн. Одоогийн байдлаар хавьтлыг тодорхойлох, эерэг гарсан болон эхний ээлжинд тодорхой болсон хүмүүсээс нарийвчилсан шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. Энэ хоёр хүнээс өөр шинж тэмдэг илэрч, халуурсан хүн байхгүй. Мөн энэ хүмүүс нь Хэнтийн аймгийн төвөөр ороогүй, замдаа гурван сумаар дамжин өнгөрч хөдөө гэртээ ирсэн. Халдвар илэрсэн иргэд отроор малаа тууж ирсэн тууварчид байгаа. Бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа учир иргэдийгээ тайван байхыг хүсье” гэлээ.
| Ц.Идэрбат: Халдвар илэрсэн иргэд отроор малаа тууж ирсэн тууварчид |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |