“Монголын цагдаа нар БНХАУ-ын иргэдийг хараа хяналтгүйгээр улсын хилээр нэвтрүүлж байна” гэх утга бүхий мэдээллийг цахим орчинд нийтэлсэн “Goo Goo” гэх фэйсбүүк хаягтай бүсгүйг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулан хүргэсэн. Түүнийг өчигдөр орой сулласан бөгөөд хэргийн талаар иргэн О-той холбогдож, тодрууллаа.
-Чамайг ямар үндэслэлээр хэдэн цаг хорьсон юм бэ?
-Хүнийг хууль бусаар дагаж мөрдсөн, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр саатуулсан гэсэн. 24 цагийн хугацаанд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад, өчигдөр орой суллалаа.
-Суллахдаа юу гэж хэлсэн бэ?
-Ямар ч үг дуугүй, ямар нэг анхааруулга, мэдээлэл огт өгөөгүй сулласан. Ганцхан “Батлан даалтад гаргалаа” гэж хэлсэн.
-Үнэхээр БНХАУ-ын иргэд цагдаагийн хамгаалалт дор улсын хилээр олноороо нэвтэрч байгаа нь үнэн юм уу?
-Үнэн байлгүй яах вэ. Шууд бичлэг хийсэн шүү дээ. Албаныхан худал мэдээлэл гэж байгаа нь намайг зүгээр гүтгэж байгаа юм. Тэд гүтгэж, хорихоос өөрөөр намайг зогсоох боломжгүй гэсэн үг.
-Чамд хэрэг бүртгэл нээчихсэн байгаа юм билээ?
-Тийм ээ, бүүр хавтаст хэрэг нээчихсэн байгаа гэнэ лээ. Намайг хорихоос өмнө хоёр, гурав хоног манай гэрийн ойролцоогоор танихгүй хүмүүс эргэлдэж, намайг дагаж байсан юм билээ. Би тухайн үед гэртээ байгаагүй учраас тэрийг нь мэдээгүй. Харин энэ тухай манай гэрийнхэн надад хэлсэн.
-Одоо чиний байдал ямар байна вэ?
-Намайг ямар ч хамаагүй аргаар хорих гээд байгаа. Би үнэхээр маш их айдастай байна. Одоо намайг хэн ч дагаад явж байж магад. Хаанаас, хэзээ ч баривчлагдаж магадгүй болохоор айдастай л байна. Суллагдаад гараад ирсэн чинь миний фэйсбүүк хаягийг ажиллагаагүй болгочихсон байсан. Орох боломжгүй алдаа заагаад байхаар нь арай гэж хүнээр янзлууллаа. Тэд намайг айлгаж чадлаа л гэж бодож байгаа байх. Үгүй, би хэзээ ч айхгүй, хэлэх ёстой үгээ хаана ч хэлнэ. Эх орныхоо төлөө тэмцэнэ. Айхгүй шүү гэдгээ харуулна.
| БНХАУ-ын иргэдтэй холбоотой мэдээлэл цацсан иргэн О: Намайг сулласан ч дахиад хэзээ ч баривчилж магадгүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |