“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа доголдож, зогсоход хүрсэн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсон. Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга, ерөнхий механикч, доктор Б.Чинзоригоос тодрууллаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зарим цехэд доголдож, зогсох хэмжээнд очсон гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэлд бодитой хариу өгнө үү. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа ямар байна вэ?
-Юуны түрүүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа хэвийн байгааг хэлье. Цахим сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан тайлбарлахад, өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн технологид чухал шаардлагатай эргэлтийн усны хомсдлоос шалтгаалан тодорхой доголдол үүссэн. Үүний улмаас үйлдвэрлэлээ түр хязгаарлах шаардлага зүй ёсоор бий болсон. Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ямар нэг байдлаар эвдэрч гэмтсэнтэй холбоогүй. Зөвхөн эргэлтийн усны хангамжтай холбоотой асуудал үүссэн учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд, тодруулж хэлбэл, Өөрөө нунтаглах хэсгийн үйл ажиллагааг боломжит хэлбэрээр хязгаарласан. Энд гурван секц тус бүр дээр дөрвөн хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн. Бид энэ цаг хугацааг ашиглан үйлдвэрийн хэмжээнд хийхээр батлагдсан төлөвлөгөөт засварын ажлыг амжуулж хийлээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт технологийн дагуу хийж буй хязгаарлалт учраас ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн засварын ажлуудыг наашлуулж, хийж гүйцэтгэлээ. Ингэснээр дараагийн саруудад хийх засварын ажлууд багасаж, үйлдвэрлэлийн бүтээмж дээшлэх боломжтой болж байна. Тиймээс сошиал орчинд гарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн найдвартай үйл ажиллагаа алдагдаж, зогслоо гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй юм. Миний бие ерөнхий механикчийн хувьд албан ёсоор хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-т сүүлийн гурван жилийн хугацаанд ойрын 10 жилд хийгээгүй хөрөнгө оруулалтын техникийн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагаа 21 хувиар нэмэгдсэн байгаа. Энэ нь манай үйлдвэрийн найдвартай ажиллагаа хангалттай түвшинд очсон гэдгийг харуулж байна. Тиймээс цаашид бид энэ түвшингээ барьж ажиллахад үйлдвэрлэлд ямар нэгэн доголдол гарахгүй гэдгийг онцолъё.
-Ус дулааны төлбөрт 650 тэрбум төгрөг төлөхийн тулд “Эрдэнэт үйлдвэр”-т ачаалал нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж тоног төхөөрөмж нь дийлэхгүй байна гэсэн ойлголт байх шиг. Энэ тухайд?
-“Эрдэнэт үйлдвэр” улс орны эдийн засгийн ачааг үүрч, хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулж байдгийн хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, дулааны төлбөрт 650 тэрбум төгрөг, хөдөө орон нутгийн сургуулийн ариун цэврийн өрөөг тохижуулах зэрэгт тусламж, дэмжлэг үзүүлж байгаа. Бид үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай ажиллагаа зэрэг бүх үзүүлэлтээ тооцож байж, энэ асуудлыг шийдвэрлэсэн. Техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын бодлого чиглэлээ нарийн тодорхой тооцоолж, уялдуулсны үндсэн дээр дээрх санхүүжилтийг гаргах боломж байгааг гаргаж ирсэн. Нөгөөтэйгүүр, манай үйлдвэрийн бүх инженер, техникийн ажилтан, нийт ажилчид хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн, сэтгэл зүтгэл нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа зогсоно гэсэн ойлголт байхгүй. Манай хамт олон 2021 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэхээр ажиллаж байгааг дахин хэлье. Мөн эргэлтийн усны хангамжийн асуудал шийдэгдэж, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлын түвшин ямар хэмжээнд байгаа вэ?
-Нийт монголчуудынхаа ус, дулааны төлбөрийг төлөх чадамж нь манай үйлдвэрт хийгдсэн техник тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэчлэлийн үр дүн гэж хэлж болно. Бид энэ оны төгсгөлд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хүдэр боловсруулалтын хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэх дөрөвдүгээр секцийн шугамыг ашиглалтад оруулна. Одоо тус өргөтгөлийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна. Бидний төлөвлөснөөр ирэх аравдугаар сарын сүүлээр дуусах юм. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас, тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр шахагддаггүй. Нарийн дүрэм, норматив, цаг хугацаатай байдаг учраас оны эхнээс урьдчилан төлөвлөдөг. Тодруулж хэлбэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйл ажиллагаатай уялдуулж байж боловсруулдаг. Хэрэв тоног төхөөрөмжийн чадал хүрэхгүй бол үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж төлөвлөх боломжгүй юм. Тухайлбал, үндсэн тээрмийн техник ашиглалтын коэффицент 092-093 хувьтай байдаг. Тэгэхээр жилийн 365 хоногийн долоон хувьд нь засвар үйлчилгээг жигд хуваарилж хийдэг. Ингэснээр бид үйлдвэрлэлийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын зэргийг өндөр түвшинд хүргэж ажилладаг. Тиймээс зарим мэдээллийн хэрэгслээр гарч буй ямар нэг шахаанд орж, хүчин чадлыг тултал ажиллаж байна гэсэн нь ташаа мэдээлэл юм.
-Эргэлтийн ус хомсдох болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Гэхдээ техникийн бодлогын түвшинд ажиллаж буйгийн хувьд хэлэхэд, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан. Ялангуяа арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард их хүйтэрсэн. Нөгөө талаас, манай үйлдвэрийн хаягдлын усан сангийн талбай хязгаарлагдмал болж буйтай холбоотой. Үүнтэй уялдуулан бид хоёр дахь хаягдлын усан санг барих асуудлыг ярилцаж, газрын зөвшөөрөл авах ажлыг эхлүүлж байна гэв.
Энэ талаар мөн тус үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очироос тодруулахад
хэмээсэн юм.
.jpg)
| Б.ЧИНЗОРИГ: Ус, дулааны төлбөр төлөхөд зарцуулах 650 тэрбум төгрөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |