Эргэлт.мн мэдээллийн сайт энэ долоо хоногийн онцлох нийтлэлдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргалын ярилцлагыг онцолж байна.
Дархан-Уул аймгаас коронавирусийн халдвар илэрч, өдгөө батлагдсан тохиолдол 44 болоод байгаа билээ. Халдвар илэрсэн даруйд тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал 96 цагийн хугацаанд тэг зогсолт хийж, халдварын голомтыг барьж чадаад байгаа.Тэрбээр энэ талаараа “Манайхан халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барьж байна. Аж ахуйн нэгжүүд иргэдэд үйлчлэхдээ аюулгүй байдлыг сайн барьж, үйлчиллээ. Хөл хориог сулруулсан өдөр зөрчил гарсан газар байхгүй. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дархан хот халдварын голомтоо хумьж чадлаа” гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гэхдээ бид тийм мэдээлэл огт хийгээгүй. Харин халдварын гол голомт болох төмөр замын 1080 ажилтан, түүний гэр бүлийнхэн болох 3000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, хавьтлуудыг илрүүлсэн. Анх илэрсэн голомтын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа. Гэхдээ ойрын хавьтлуудыг тусгаарлаж, арга хэмжээ авсан. Улаанбаатар хотоос ирсэн тархвар судлаачид үүн дээрээ гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тэг зогсолтоо зогсоосныг иргэд буруу ойлгож, халдвараа хумилаа гэж ойлгох шиг байна. Халдвар тархсан байх магадлалтай газруудыг хамгаалалтдаа авч, иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Дархан хотын төвд статистик тоогоор 86 мянган хүн амьдардаг гэсэн судалгаа бий. Үүн дээр Сэлэнгэ аймгийн зэргэлдээх сумын иргэд, оюутнуудыг нэмээд 105-110 мянган хүн тогтмол амьдарч байгаа. Тэг зогсолтын үеэр 100 мянган иргэн гэртээ байлаа. Үлдсэн хүмүүс нь шаардлагатай ажиллах алба, хүнс, эмнэлгийн ажилчид байсан. Одоогоор нөхцөл байдал хэвийн байна. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй” гэж байв.
Одоогийн байдлаар тус аймагт нэг өрхийн нэг гишүүн тактикт суурилсан шинжилгээ хийгдэж байгаа аж. Хамгийн түрүүнд гурван сумын оршин суугчдыг “Нэг өрхөөс нэг хүн” гэсэн зарчмаар шинжилгээнд хамруулж, эрүүл бүс болгон ангилах төлөвлөжээ.
Мөн Засаг дарга Б.Азжаргал хэрэгжүүлж байгаа арга барилынхаа талаар ярихдаа “Одоогоор манайх дөрвөн блок системээр ажиллаж байна. Яагаад блокоор хувааж, ангилсан бэ гэхээр төмөр замын ажилчдаас илэрсэн халдварыг нэг блокд багтааж, барьж байгаа. Хэрэв зээ, төмөр замын халдварын голомтоос дахин илрэх юм бол тэр хэсэгт нь хөл хориог тогтоогоод, чангатгаад явж болох юм байна гэж бид харж байгаа. Иргэд өөрсдийн хуваагдсан хэсэг дотроо эмнэлэг, хүнсний үйлчилгээ авах боломжтой. Тэгэхээр иргэд өөр хэсгийн хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. Дөрөв хоногийн турш хатуу хөл хорио тогтоож, өчигдөр (уржигдар) Онцгой комиссын хурлаа хийж, иргэддээ нэгдүгээр халварын голомтоо олоогүй. Харин төмөр замын голомтоо олж тогтоож, бүрэн шинжилгээнд хамруулсан. Цаашид бид юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ танилцуулсан. Иргэдийг амны хаалт хэрэглэх, гараа ариутгах, зайгаа барих гэсэн гуравхан зарчмыг баримтлаасай гэж хүсэж байгаа. Хэрэв энэ гурван зарчмыг л баримталж сурах юм бол өөрийгөө хамгаалах боломжтой” гэжээ.
Мөн Засаг дарга Б.Азжаргалын талаар цахим орчинд ам сайтай байгаа. Хөл хорионы үед иргэдийнхээ санал, гомдлыг өөрийн биеэр хүлээн авч, шийдвэрлэх арга замыг нь тодорхой болгосон талаараа ч тэр мөн ярьсан. Түүнчлэн Дархан-Уул аймгийг залуучууд хот болгохын төлөө залуустай сэтгэл шулуудан их ажил руу хамцуй шамлан ороод байгаа гэсэн шүү.
https://ergelt.mn/news/114/single/2894
| "Эргэлт"-ийн онцлох нийтлэл: Дархан хотын Засаг дарга Б.Азжаргалын ярилцлага |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |